Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа


Голомт банк “Монголын Волейболын Холбоо”-той эхлүүлсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд “Зүүн Азийн Эрэгтэйчүүдийн Волейболын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн “Алтан түнш”-ээр ажилласан билээ.

Энэ сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Тайвань, Хонгконг, Макао зэрэг нийт 7 орны үндэсний шигшээ багууд өрсөлдсөн.

Медалийн төлөөх хүчтэй өрсөлдөөний эцэст тэмцээний дүн гарч аваргаар БНСУ-ын баг, 2-р байрт Японы баг, харин 3-р байрт Монголын шигшээ баг орж, хүрэл медалийн эзэд болсон юм.

Монгол Улсын Волейболын спортын түүхэнд шинэ амжилтыг бүтээсэн Монголын баг тамирчдад Голомт банкны зүгээс баяр хүргэн шигшээ багийн нийт 20 тамирчдад тус бүр 10,000,000₮-ийн мөнгөн шагнал, мөнгөн гулдмай болон Голомт банкны Gold картаар урамшууллаа.

Голомт банкны зүгээс тамирчдыг ийнхүү урамшуулж буй нь Монгол Улсад багийн спорт тэр дундаа волейболын спортыг хөгжүүлэх, ирээдүйтэй баг тамирчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж, цаашдаа илүү олон иргэд, байгууллагууд энэхүү спортыг дэмжиж ажиллах түлхэц болно хэмээн найдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан