Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026.08.19: Хилээр оруулж буй шатахууны мэдээлэл БОХХААБХ-ны дарга М.Мандхай мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй санал солилцов А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай “Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрт шилжүүлэх ажлыг шуурхайлах үүрэг өглөө 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал илгээлээ  Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно  2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн хууль ирэх оны эхнээс хэрэгжиж эхэлнэ COP17: Ногоон бүс өнөөдөр “Хүн төвт өдөр”-ийг онцолж байна Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн төслийн шалгаруулалтад “Завхан аймгийн жендэрийн мэдрэмжтэй хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхыг бэхжүүлэх” төсөл шалгарлаа
Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн хууль ирэх оны эхнээс хэрэгжиж эхэлнэ

Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, татварын тогтолцоог илүү шударга, өрсөлдөх чадвартай, бизнес, технологийг дэмжсэн өөрчлөлтүүдийг тусгалаа. 

Хуулиар татварын хувь хэмжээг шатлалтай болгож шинэчилсэн. Үүний хүрээнд 6-10 тэрбум төгрөгийн жилийн орлоготой аж ахуйн нэгжийн татварын хувь хэмжээг 15 хувь байхаар тогтоож, татварын ачааллыг орлогын түвшинтэй уялдуулан шатлалтай ногдуулах эрх зүйн орчныг бүрдэв.

Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн. 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой аж ахуйн нэгжийн орлогын дээд хэмжээ 1.5 тэрбум төгрөг байсныг өөрчлөн босгыг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан байна.

Технологи, инновацын салбарыг татварын бодлогоор дэмжинэ. Үүнд хиймэл оюун ухаан (AI), дата төвийн тоног төхөөрөмжид 3 жилийн хугацаанд түргэвчилсэн элэгдэл тооцох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ виртуал бус мэдээллийн технологийн компаниудын тодорхой төрлийн орлогыг татвараас чөлөөлөх юм.

Татварын тайлагнал, төлбөрийн хугацааг уян хатан болгов. Сар бүрийн тайлан гаргах, татвар төлөхтэй холбоотой хугацааг тодорхой өдрөөр бус тухайн сарын “сүүлийн өдөр”-өөр тогтоохоор өөрчилжээ.

Хууль хэрэгжиж эхэлснээр жижиг, дунд бизнес эрхлэгчид татварын хөнгөлөлт эдэлнэ. Өндөр технологийн салбарын хөрөнгө оруулалт, инновац бүтээмжийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн сар бүрийн 10, 20, 25-ны өдөртэй холбоотой хугацааны зохицуулалтыг илүү ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар болгож, татвар төлөгчийн үүргээ биелүүлэх нөхцөл сайжрах юм. Энэхүү хууль 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан