Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17:"Дэлхийн соёлын өв" гэрэл зураг, VR үзэсгэлэн “Ногоон бүс”-д дэлгэгджээ СОР17: “Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлэг зохион байгууллаа COP17: Тэрбум мод сангаас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, эерэг нөлөөлөл сэдвээр салбар хуралдаан боллоо COP17:"Дэлхийн соёлын өв" гэрэл зураг, VR үзэсгэлэн “Ногоон бүс”-д дэлгэгджээ Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдлаа COP17: Уул уурхайн хяналтад хиймэл оюун, дрон, зайнаас тандан судлалыг хослуулна 2026.08.19: Хилээр оруулж буй шатахууны мэдээлэл БОХХААБХ-ны дарга М.Мандхай мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй санал солилцов А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай “Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрт шилжүүлэх ажлыг шуурхайлах үүрэг өглөө
Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдлаа

COP17-ын "Ногоон бүс"-ийн Conference hall-д өнөөдөр "Дэлхийн хүнсний форум-Монгол" хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлэв. 

Тэрбээр энэ үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдсаныг COP17-ын хүндтэй индрээс албан ёсоор зарлаж, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт бодит залуучуудын бодит оролцоо, санаачилга, манлайлал, шинэ технологи, инновац шингэсэн үйлдвэрлэл, бүтээлч ажиллагаа чухал гэдгийг онцоллоо.

Дэлхийн хүнсний форумын дэргэдэх энэхүү зөвлөл ХХААХҮ-ийн салбар дахь залуучуудын бодит оролцооны платформ болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. 

НҮБ-ын ХХААБ-ын шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал дэлхий нийтийн хийгээд улс орны тулгамдсан асуудлууд, бэлчээр, мал аж ахуй, амьжиргааны өөрчлөлт, нүүдэлчдийн өв соёл зэрэг олон сэдвээр залуучууд дуу хоолойгоо хүргэхэд өнөөдөр байгуулагдаж байгаа залуучуудын зөвлөл чухал үүрэгтэй гэдгийг хэллээ. 

НҮБ-ын ХХААБ-ын Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөлийн тэргүүн Г.Пагмасүрэн зөвлөлийнхөө үйл ажиллагааны зорилго, чиглэлийг танилцуулж, хийхээр төлөвлөсөн зарим ажлынхаа талаар мэдээлэл хүргэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан