
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын төлөөлөгчид "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд зочилж, нүүдэлчдийн соёлын өв уламжлалтай танилцлаа.Зочид төлөөлөгчид аймаг, нийслэлийн отгуудаар орж, олон угсаатны язгуур урлаг, зан үйл, гар урлал, идээ ундааны соёлтой танилцсан юм. Түүнчлэн Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн “Nomadic Futures” хуралд оролцож, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох малчдын уламжлалт мэдлэгийн талаар мэдээлэл солилцов.Мөн фестивалийн нэгдсэн тоглолт, үндэсний бөх, сур, шагайн харваа, адуучны үзүүлбэрийг үзэж сонирхлоо. Энэ нь байгаль дэлхийтэйгээ зохицон амьдардаг нүүдэлчдийн уламжлалт мэдлэг, соёлыг олон улсад таниулсан ач холбогдолтой үйл явдал болов.


























