Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо

Иргэдийн үүрэн холбоо, цахилгаан, дулаан, ус болон бусад өдөр тутмын хэрэглээний төлбөрийн мэдээллийг зээлийн оноо тооцоход сөрөг үзүүлэлт болгохгүй байхаар Монголбанк зохицуулжээ.УИХ-ын “УИХ таныг сонсож байна” цэсээр иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн хүрээнд Зээлийн мэдээллийн сантай холбоотой зохицуулалтыг шинэчлэх чиглэлийг Монголбанкинд өгсөн бөгөөд үүний дагуу дээрх өөрчлөлтийг хийсэн байна.Шинэ зохицуулалтын үр дүнд 390 мянга гаруй өр төлбөрийн мэдээлэл, 300 мянга гаруй хүлээгдэж буй төлбөрийн мэдээлэл, нийт 690 мянга гаруй мэдээлэл зээлийн оноонд хасах нөлөө үзүүлэхгүй болжээ.Иргэдийн цахилгаан, дулаан, ус, үүрэн холбоо зэрэг үйлчилгээний төлбөрийн мэдээлэл Зээлийн мэдээллийн санд болон тухайн хүний зээлийн түүхэнд хэвээр үлдэнэ. Харин эдгээр мэдээллийг зээлийн оноо тооцохдоо оноо бууруулах хүчин зүйлд тооцохгүй юм.Монголбанк цаашид Зээлийн мэдээллийн сангийн оноо тооцох аргачлалыг илүү уян хатан болгох, иргэдэд хүндрэл учруулдаг зарим зохицуулалт, журмыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан