Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2,4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг батлав

ХХААХҮ-ийн Сайдын тушаалаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргаж буй бичил бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг олгохоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2,4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталжээ.

Үүний дагуу Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч эхэллээ.

Төсөл хүлээн авах хугацаа

  • Эхлэх: 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн  08:30 цагаас
  • Дуусах: 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17:30 цаг хүртэл

Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл

  • Зээлийн зориулалт, хугацаа: Үндсэн хөрөнгийн зээл-8 жил, Эргэлтийн хөрөнгийн зээл-5 жил
  • Зээлийн хүү : 5% (жилийн)

Хөнгөлөлттэй зээл олгох салбар

  • Хүнсний үйлдвэр (мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл хамаарахгүй)
  • Хөнгөн үйлдвэр (ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл хамаарахгүй)

Чиглэл
Хөдөө аж ахуйн гаралтай, үнэ цэнэд хүрэхгүй байгаа түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргадаг бичил үйлдвэрлэл эрхлэгч

Холбоо барих: 77485555-1 жижиг, дунд үйлдвэрийн газрын зээл, төслийн газар.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан