Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
ҮСХ:Орон сууцны үнэ өсжээ

Орон сууцны үнийн индекс 2026 оны 8 дугаар сард 1.45 болж, өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар, өмнөх сараас 2.5 хувиар өссөн байна. 

Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад  5.1 хувиар, хуучин орон сууцны үнэ 8.1 хувиар тус тус өссөн байна.     

Энэ оны наймдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.51 сая төгрөгийн үнэтэй байна.        

Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.78 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.82 сая төгрөгийн үнэтэй байна.          

Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сонгинохайрхан дүүрэгт 251 мянган төгрөгөөр өсөж, Чингэлтэй дүүрэгт 526 мянган төгрөгөөр буурсан байна. 

Харин хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 475.4 мянган төгрөгөөр өсжээ.

Орон сууцны 1м.кв талбайн дундаж үнийг байршлаар нь харвал Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 7.89 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 21-р хороолол орчим 3.30 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна.

Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой. 

Эх сурвалж: ҮСХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан