Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Их хэмжээний сум хадгалсан хүмүүсийг илрүүлжээ
Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Дарь-Эхийн гудамжинд оршин суух Э гэх эмэгтэйн гэрээс ЭЦГ болон тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд дөрвөн мянган сум хураан авсан байна. Үүний дийлэнх нь байлдааны зориулалттай АКМ болон “Макаров” бууных, үлдсэн нь винтов, дорбинкны сум байжээ. Харин Баянгол дүүргийн Х хороололд оршин суудаг А гэх эмэгтэйн гэрээс АКМ, винтов, дорбинкны таван мянган сум хураан авсан гэнэ.
Өнгөрсөн хоёрдугаар сард Налайх дүүргийн “Хаан” банкны тооцооны төвд шунахайн сэдлээр хүн буудан хөнөөсөн  А.Бат-Ялалт гэгчийг мөрдөн шалгах явцад тэрээр  “Буу, сумаа захаас худалдан авсан” гэж мэдүүлсний мөрөөр шалгасны үр дүнд энэ бүхнийг илрүүлсэн байна.  
0 Сэтгэгдэл
БУРУУ ШҮҮ
Хамгийн их уншсан