Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Д.ДАМДИНДОРЖ: ЭХ НЯЛХАС, ГЕРОНТОЛОГИЙН ТӨВИЙН ГАЗРЫН МАРГААН ҮНЭХЭЭР ХҮНД БАЙНА
Эмнэлгүүдийн үүдээр түргэн тусламжийн машин ч зөрөх боломжгүй болтол газраас нь хумсалж буй нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж буй. Тиймээс газрын асуудлыг нь цэгцлэх үүднээс  Эрүүл мэндийн яамнаас харьяа байгуулагуудынхаа газрын тооллогыг эхлүүлээд удаагүй байна. Энэ талаар тус яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.Дамдиндоржоос тодрууллаа.

-Тооллогын явц хэр байна вэ. Нэгдсэн дүн мэдээ хэзээ гарах вэ?
-Богино хугацаанд төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт явуулах юм.  Тооллогын дүн мэдээ өнөөдөр гарна. Дүүргийн эмнэлгүүдэд газрын маргаан маш их байна. Хотын төв рүүгээ ойртох тусам маргаан нь нэмэгдэж, хэл ам дагуулж оролцогч тал нь олон болж байна.

-Хамгийн их маргаан дагуулсан ямар газрууд байна вэ?
-Төвийн дүүргүүдэд байрладаг улсын том эмнэлгүүдийн хувьд газрын маргаан он удаан жил дамжчихсан тэр ч байтугай аж ахуйн нэгж, иргэн хоёрын хооронд болчихсон мөн зохих шатны байгууллагуудын зөвшөөрөл нь гарчихсан маргаантай байх юм. Тухайлбал, хоёрдугаар төрөхийн газраас гэхэд  аж ахуйн нэгж эзэмшиж байгаа юм билээ. Үүнээс гадна Эх нялхас, Геронтлогийн төв үнэхээр хүнд байдалд байна. Энэ бүгд ажлын хэсгийн хуралдааны дараа тодорхой болно.

-Бас өрхийн эмнэлгүүдийн газар маргаан дагуулсаар байгаа шүү дээ?
-Өрхийн эмнэлгүүдийн удирдлага өөрсдөө анхаарах юм их байна. Учир нь, анх байгуулагдахдаа газраа аваагүй, хөө­цөлдөөгүй юм билээ. Барилгаа барьчихвал эмнэлэг байгуулагдчихлаа гэж боддог. Тооллого хийх явцад газрын гэрчилгээгээ  хайх, сураглах зүйл ч харагдаж байсан.

-Ингээд тооллоо гэхэд эмнэлгийн газраас аж ахуйн нэгж, иргэн эзэмшиж байгаа тохиолдолд хэрхэн шийдэх вэ?
-Бид энэ тооллогыг хийх ёстой байсан. Эрүүл мэндийн байгууллага ажиллах эрүүл орчин нь алдагдчихсан, түргэний машин орох хаалгагүй болчихоод байгаа нь бодит байдал. Үнэхээр харамсмаар, халагламаар, арай ч дээ гэж бодохоор ч зүйл харагдаж байсан. Тооллогын дүн гарсны дараа бид зохих шатны байгууллагуудад саналаа хүргүүлнэ. Нийслэлийн Засаг дарга бидэнтэй хамтран ажиллах байх. Энэ асуудлыг гаргаж ирснээрээ олон асуудлыг цэгцэлж чадна.

-Эрүүл мэндийн байгууллагууд газраа буцаан авах гэж бөөн л юм болох байх даа?
-Газрын маргааныг бид шийдэх эрхгүй учир холбогдох байгууллагуудад уламжилна. Цаашдаа яах вэ гэдгийг харилцан зөвлөлдөнө. Газрын маргаантай байгаа зарсан, зарагдсан гэдгийг  хууль хяналтын байгууллага тогтоох байх. Бид  шат дараалсан маргаантай асуудлыг тогтоох зорилготойгоос биш шийдэх эрхзүйн орчин бидэнд байхгүй. Ер нь, эрүүл мэндийн байгууллагын салбарт  байдал ямархуу байгааг л  нүдээр харж танилцах зорилготой юм. Үүнийг судалгаа гэж ойлгож болно.
0 Сэтгэгдэл
ТИЙМ ШҮҮ
Хамгийн их уншсан