Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ДЭЛХИЙГ МОНГОЛД-МОНГОЛЫГ ДЭЛХИЙД” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Төрийн айлчлал, ОУ-ын арга хэмжээнүүдэд оролцсон үеийн болон гадаадын Төрийн өндөр албан тушаалтнуудыг Монгол Улсад хүлээн авч уулзсан түүхэн гэрэл зургуудын “Дэлхийг Монголд-Монголыг дэлхийд” гэрэл зургийн үзэсгэлэн Завхан аймагт болж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Завхан аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, төрийн албан хаагчид, иргэд оролцлоо.

Үзэсгэлэнд Ерөнхийлөгчийн албан ёсны гэрэл зурагчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Ган-Өлзийгийн 2021 оноос буулгасан 40 шилдэг бүтээл тавигдаад байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оноос хойш 19 улсад Төрийн айлчлал хийж, 30-аад орны ОУ-ын арга хэмжээнд оролцсоноос гадна 22 орны Хаад, Ерөнхийлөгчийг эх орондоо хүлээн авчээ.

Тус үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Эдгээр зургуудаас Монгол Улс дэлхийд хэрхэн үнэлэгдэж, манай Улсын гадаад харилцаа хэрхэн өндөр түвшинд хөгжиж буйг бүрнээ харж болохоор байна гээд түүхэнд үлдэж буй эдгээр гэрэл зургийг гайхалтай чадварлагаар буулгасан СГЗ Г.Ган-Өлзийд талархал илэрхийлье гэв.

“Дэлхийг Монголд-Монголыг дэлхийд” үзэсгэлэн Нутгийн удирдлагын ордны 1,2 дугаар давхарт өнгөрсөн ням гарагаас эхлэн тавигдсан ба энэ сарын 17-ны өдрийн 13 цаг хүртэл иргэдэд нээлттэй байх юм.

Албан ёсны пэйж хаяг, сайтуудад нийтлэгдэж байснаас арай өөр өнцөгөөр буулгасан эдгээр зургуудыг үзэж сонирхохыг урьж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан