Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 883 САЯ АМ.ДОЛЛАРААР БУУРЧЭЭ
Монгол Улсад сүүлийн жилүүдэд 12 гаруй тэрбум ам.доллар нэг жилд орж, гардаг болсон. Урьд нь 300-400 орчим сая ам.доллар л эргэлддэг байлаа. Манай улсын валютын урсгал ингэж огцом өсөх болсон шалтгаан нь уул уурхайтай холбоотой юм. Алт, зэс, нефть, төмрийн хүдрийн томоохон ордуудаа ч ашиглах болсон. Ингээд манай эдийн засагт орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалт үүнийг дагаад мөн л огцом өсч ирсэн. Тухайлбал, жилд нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж ирдэг болсон гэдэг.
Энэ оны эхний долоон сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оныхоос 883 сая ам.доллараар буюу 31 хувиар буурсан тооцоо гарчээ. Төв банкны эдийн засагчид гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь дэлхийн эдийн засгийн хямрал, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд өөрчлөлт гарсантай холбоотой гэж дүгнэсэн аж.
Гадаадын хөрөнгө оруулалтын 60 орчим хувь нь уул уурхайн салбарт орж байгаа. Иймд тус салбарт нийт зургаан тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн ч тооцоо бий. Цаашдаа ашигт малтмалын томоохон ордуудаа ашиглах тул хөрөнгө оруулалт улам нэмэгдэх тооцоо гарсан юм.
Стратегийн орд газрууд дахь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоох хууль батлагдсан. Энэ хуулиар Монголын тал 51 хувийг эзэмшинэ. Үүнээс болоод уул уурхайн салбарт орж ирэх хөрөнгө оруулалт багассан хэмээдэг. Гэтэл үүнийг уул уурхайн мэргэжилтнүүд үгүйсгэж Ашигт малтмалын хууль шинэчлэгдэхийг л хүлээж буй хэмээж байгаа.
Ийнхүү уул уурхай давамгайлах болсноор хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө буурсаар. Эдүгээ хөдөө аж ахуйн эдийн засгийн 23 хувийг бүрдүүлдэг болжээ.
Тус салбар өмнө нь 30 гаруй хувийг бүрдүүлж ирсэн. Өнөөдөр жилд орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалтын дөнгөж 2.7 хувь нь хөдөө аж ахуйн салбарт зарцуулагддаг судалгаа бий. Гэтэл уул уурхайн салбар нийт эдийн засгийн 34, экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг болоод байна.
Эдийн засагчид Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээс илүү үр ашигтай зохистой хэмжээнд байлгах, уул уурхайгаас бусад эдийн засгийн салбараа дэмжих бодлого баримтлах ёстой хэмээн үздэг.
Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуй, ашигт малтмалаа боловсруулах үйлдвэрлэл болон ажлын байр олноор бий болгох салбарт хөрөнгө оруулалт татах ёстой ажээ. Ингэснээр эдийн засгийн өсөлтөө хадгалах, тогтвортой байх үндэс бүрдэх юм.

0 Сэтгэгдэл