Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Шатахуун түгээх станцууд бэлэн мөнгөөр шатахуун олгож эхэллээ
Уул уурхайн яамнаас шатахууны үнийн талаар мэдээлэл хийсний дараа зарим нэг шатахуун түгээх станцаар орлоо. Өнөө өглөөхөн бэлэн мөнгөөр шатахуун олгохгүй, карттай хүнд л өгнө гэж байсан “Петровис” компанийнхан бэлэн мөнгөөр шатахуун олгож эхэлсэн байв. Тасганы овоонд байрлах “Петровис” компанийн ШТС-ийн түгээгчтэй уулзаж, шатахуун бэлэн мөнгөөр өгч байгааг эсэхийг тодруулахад, “Өчигдрөөс хойш бэлэн мөнгөөр шатахуун өгөхгүй, нөөц байхгүй гэж байсан. Өнөө өглөө ч гэсэн бид бэлэн мөнгөөр шатахуун өгөөгүй. Гэтэл өдөр гэнэтхэн дээрээс бэлэн мөнгөөр шатахуун өг гэж хэлсэн. Үүний дагуу бид жирийн үеийнхтэй адил олгоод явж байна. Нөөцтэй болсон эсэхийг мэдэхгүй гэсэн юм. Харин энэ ШТС-аас нааш байрлах Содмонгол компанийн ШТС-ийн түгээгч “Бэлэн мөнгөөр шатахуун олго гэж хэлсэн. Яасан гэдгийг бид мэдэхгүй гэв. Харин их хэмжээгээр өгч байгаа эсэхийг тодруулахад, “Тэдэн төгрөгт, тэдэн литр бензин өгнө гэсэн зүйл байхгүй. Зүгээр л өгч байна” гэв. Ийн салбарын яамнаас авч хэрэгжүүлсэн ажил үр дүнгээ өгч байгаа бололтой.
Дашрамд дурьдахад, шатахуун импортлогчдын нөөцийн саванд дизель түлш 12, АИ92 бензин 40 хоногийн нөөцтэй байгаа юм байна.

Д.МӨНХ
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан