Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
IV улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
ЗГ: Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно
ЗГ: Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина
ЗГ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
ЗГ: Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө
А.Баяр: Сар, шинийн баяртай холбогдуулан тэгш, сондгойгоор хязгаарлах эсэхийг иргэдээс асууя
Халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан 7 байршилд ажиллаж байна
НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд айлчилж байна
Арматур, ган бөмбөлөг, ган бэлдцийг дотоодын үйлдвэрээс хангана
ЯПОНООС 16 МЯНГАН ТОНН ЦАГААН БУДАА ИРЛЭЭ
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “КР-1” төслийн хүрээнд Монгол Улсад 14,1 тэрбум төгрөгийн үнэтэй 16 мянган тонн цагаан будаа өгөх ёслол өчигдөр боллоо. Нээлтэд Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл, ТЭДСангийн гүйцэтгэх захирал Л.Дүйнхэржав, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такенори, тус элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ичимото нар оролцов. Энэ үеэр ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл хэлсэн үгэндээ “Хүнсний тусламжаар нийлүүлдэг улаан буудай, цагаан будаа нь манай улсын гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг. Зарж борлуулсан мөнгөн орлогоос бүрддэг хуримтлалын сангийн хөрөнгөөр газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Монголчуудын хүнсний хэрэглээнд сүүлийн үед ихээхэн өөрчлөлт орж 2011 оны байдлаар манай улс 12 мянган тонн цагаан будаа импортолсон. Хэрэглээ нэмэгдэж цаашид ч өсөх хандлагатай байна” гэв. Энэ удаагийн тусламжаар нийлүүлж буй цагаан будаа нь уг бүтээгдэхүүний импортоос 100 хувь хараат манай улсын хувьд дотоодын хэрэгцээний 40 хувийг хангаад зогсохгүй дотоодын цагаан будааны хангамжийг нэмэгдүүлж, үнийг нь тогтворжуулна хэмээн албаныхан хэлж байлаа. Энэ удаагийн “Хүнсний буцалтгүй тусламж /КR/” нь өнгөрсөн оны хоёрдугаар сарын 28-нд нот бичигт гарын үсэг зурснаар хэрэгжиж эхэлжээ.
Тухайн үед Япон улсын зүүн хойд бүс нутагт болсон газар хөдлөлтийн улмаас хойшилсон байна. 1990 онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс Япон Улс нь хүнсний хангамж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх буцалтгүй тусламжийн КР-1, КР-2 төслийн хүрээнд хүнсний болон техник, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлж манай улсын үйлдвэр хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар иржээ.
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “КР-1” төслийн хүрээнд Монгол Улсад 14,1 тэрбум төгрөгийн үнэтэй 16 мянган тонн цагаан будаа өгөх ёслол өчигдөр боллоо. Нээлтэд Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл, ТЭДСангийн гүйцэтгэх захирал Л.Дүйнхэржав, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такенори, тус элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ичимото нар оролцов. Энэ үеэр ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл хэлсэн үгэндээ “Хүнсний тусламжаар нийлүүлдэг улаан буудай, цагаан будаа нь манай улсын гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг. Зарж борлуулсан мөнгөн орлогоос бүрддэг хуримтлалын сангийн хөрөнгөөр газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Монголчуудын хүнсний хэрэглээнд сүүлийн үед ихээхэн өөрчлөлт орж 2011 оны байдлаар манай улс 12 мянган тонн цагаан будаа импортолсон. Хэрэглээ нэмэгдэж цаашид ч өсөх хандлагатай байна” гэв. Энэ удаагийн тусламжаар нийлүүлж буй цагаан будаа нь уг бүтээгдэхүүний импортоос 100 хувь хараат манай улсын хувьд дотоодын хэрэгцээний 40 хувийг хангаад зогсохгүй дотоодын цагаан будааны хангамжийг нэмэгдүүлж, үнийг нь тогтворжуулна хэмээн албаныхан хэлж байлаа. Энэ удаагийн “Хүнсний буцалтгүй тусламж /КR/” нь өнгөрсөн оны хоёрдугаар сарын 28-нд нот бичигт гарын үсэг зурснаар хэрэгжиж эхэлжээ. Тухайн үед Япон улсын зүүн хойд бүс нутагт болсон газар хөдлөлтийн улмаас хойшилсон байна. 1990 онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс Япон Улс нь хүнсний хангамж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх буцалтгүй тусламжийн КР-1, КР-2 төслийн хүрээнд хүнсний болон техник, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлж манай улсын үйлдвэр хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар иржээ.
0 Сэтгэгдэл























