Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
IV улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
ЗГ: Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно
ЗГ: Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина
ЗГ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
ЗГ: Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө
А.Баяр: Сар, шинийн баяртай холбогдуулан тэгш, сондгойгоор хязгаарлах эсэхийг иргэдээс асууя
Халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан 7 байршилд ажиллаж байна
НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд айлчилж байна
Арматур, ган бөмбөлөг, ган бэлдцийг дотоодын үйлдвэрээс хангана
Шинэ нисэх буудал барих тендерт гүйцэтгэгчид саналаа ирүүлжээ

Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийг хэрэгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээг Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд 2008 оны тавдугаар сард байгуулсан билээ. Тиймээс уг барилгын ажлын зураг төслийг Япон Улсын “Азуса Секкей”, “Ориентал консалтантс” компаниуд 2009-2011 онд боловсруулж дуусгасан. Энэхүү зураг төслийн дагуу нисэх буудлын үндсэн барилга байгууламжуудыг барих ажлыг Японы барилгын мэргэшсэн байгууллагууд гүйцэтгэхээр зээлийн гэрээнд заасан юм.
Үүний дагуу Зам, тээврийн сайдын тушаалаар Үнэлгээний хороо байгуулагдаж ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах санал хүлээн авах ажиллагаа өнөөдөр боллоо. Тендерт Японы хоёр хуулийн этгээд оролцох сонирхлоо илэрхийлэн саналаа ирүүлснийг Үнэлгээний хороо албан ёсоор хүлээн авсан байна. Үнэлгээний ажлыг хоёр үе шаттай хийх бөгөөд эхний ээлжинд техникийн саналыг үнэлж, үүний дараа санхүүгийн саналыг үнэлэх юм.
Төв аймгийн Хөшигийн хөндийд Олон улсын шинэ нисэх буудал баригдсанаар одоогийн нисэх онгоцны буудлын үйлчилгээнд тулгараад байгаа хүндрэлүүд арилж, нислэгийн аюулгүй ажиллагааг дээшлүүлэн манай улсын иргэний агаарын тээврийн хөгжил шинэ үе шатанд орох юм. Шинэ нисэх буудал нь 2016 оны аравдугаар сард ашиглалтад орох бөгөөд буудлын зорчигч үйлчилгээний барилга нь жилдээ гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай орчин үеийн стандартаар тоноглогдох аж.
Түүнчлэн цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах хоёр талын оролт гаралттай зурвас, нислэгийн хөдөлгөөнийг удирдах цамхаг болон бие даасан дэд бүтцийн байгууламжийн хамт баригдах юм. Монгол-Японы хамтарсан төслийн багийн инженерүүд цаашид шинэ нисэх буудлыг жилдээ 18 сая хүртэл зорчигч хүлээн авах хэмжээнд өргөтгөж болохоор зай талбайг нөөцлөсөн төлөвлөлтийг хийгээд байгаа юм байна.
Зээлийн гэрээнд хүлээсэн үүргийн дагуу 2012 онд Монгол Улсын Засгийн газраас 110 квт-ийн бие даасан хоёр эх үүсвэртэй шугам, шилэн кабелийн шугам, үерээс хамгаалах далан зэрэг нийт 14 тэрбум орчим төгрөгийн ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтаар шинэ нисэх буудал хүрэх замын ажлын эхний хэсэг болох зургаан эгнээ бүхий 17,7 км замын өргөтгөлийг 2013 онд дуусгахаар ажиллаж байгаа юм.

0 Сэтгэгдэл