Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
IV улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
ЗГ: Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно
ЗГ: Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина
ЗГ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
ЗГ: Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө
А.Баяр: Сар, шинийн баяртай холбогдуулан тэгш, сондгойгоор хязгаарлах эсэхийг иргэдээс асууя
Халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан 7 байршилд ажиллаж байна
НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд айлчилж байна
Арматур, ган бөмбөлөг, ган бэлдцийг дотоодын үйлдвэрээс хангана
ШИНЭ НИСЭХ БУУДАЛ 2016 ОНД АШИГЛАЛТАД ОРНО
Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийг хэрэгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээг Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд 2008 оны тавдугаар сард байгуулсан билээ. Уг барилгын ажлын зураг төслийг Япон улсын “Азуса Секкей”, “Ориентал консалтантс” компани 2011 онд боловсруулж дуусгасан. Зураг төслийн дагуу нисэх буудлын үндсэн барилга байгууламжийг барих ажлыг Японы барилгын мэргэшсэн байгууллагууд гүйцэтгэхээр зээлийн гэрээнд заасан юм. Энэ дагуу Зам, тээврийн сайдын тушаалаар Үнэлгээний хороо байгуулагдаж ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах саналыг өнгөрсөн баасан гарагт авлаа. Тендерт Японы хоёр хуулийн этгээд оролцох сонирхлоо илэрхийлэн саналаа ирүүлснийг Үнэлгээний хороо албан ёсоор хүлээн авсан нь энэ аж. Үнэлгээний ажлыг хоёр үе шаттай хийж, эхний ээлжинд техник, дараа нь санхүүгийн саналыг нь үнэлэх аж.
Төв аймгийн Хөшигтийн хөндийд Олон улсын шинэ нисэх буудал баригдсанаар одоогийн нисэх онгоцны буудлын үйлчилгээнд тулгарч буй хүндрэл арилж, нислэгийн аюулгүй ажиллагааг дээшлүүлэн манай улсын иргэний агаарын тээврийн хөгжил шинэ үе шатанд орох юм. Шинэ нисэх буудал нь 2016 оны аравдугаар сард ашиглалтад орж, буудлын зорчигч үйлчилгээний барилга нь жилдээ гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай орчин үеийн стандартаар тоноглогдох аж.
Түүнчлэн цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах хоёр талын орох гарах зурвастай, нислэгийн хөдөлгөөнийг удирдах цамхаг болон бие даасан дэд бүтцийн байгууламжийн хамт баригдах юм. Монгол-Японы хамтарсан төслийн багийн инженерүүд цаашид шинэ нисэх буудлыг жилдээ 18 сая хүртэл зорчигч хүлээн авах хэмжээнд өргөтгөж болохоор зай талбайг нөөцөлсөн төлөвлөлт хийсэн гэнэ. Зээлийн гэрээнд хүлээсэн үүргийн дагуу энэ онд Монгол Улсын Засгийн газраас 110 квт-ын бие даасан хоёр эх үүсвэртэй шугам, шилэн кабелийн шугам, үерээс хамгаалах далан зэрэг нийт 14 тэрбум орчим төгрөгийн ажлыг эхлүүлээд байгаа аж.
Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар барих шинэ нисэх буудал хүрэх авто замын ажлын эхний хэсэг болох зургаан эгнээ бүхий 17,7 км замын өргөтгөлийг 2013 онд дуусгахаар төлөвлөжээ.
Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийг хэрэгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээг Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд 2008 оны тавдугаар сард байгуулсан билээ. Уг барилгын ажлын зураг төслийг Япон улсын “Азуса Секкей”, “Ориентал консалтантс” компани 2011 онд боловсруулж дуусгасан. Зураг төслийн дагуу нисэх буудлын үндсэн барилга байгууламжийг барих ажлыг Японы барилгын мэргэшсэн байгууллагууд гүйцэтгэхээр зээлийн гэрээнд заасан юм. Энэ дагуу Зам, тээврийн сайдын тушаалаар Үнэлгээний хороо байгуулагдаж ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах саналыг өнгөрсөн баасан гарагт авлаа. Тендерт Японы хоёр хуулийн этгээд оролцох сонирхлоо илэрхийлэн саналаа ирүүлснийг Үнэлгээний хороо албан ёсоор хүлээн авсан нь энэ аж. Үнэлгээний ажлыг хоёр үе шаттай хийж, эхний ээлжинд техник, дараа нь санхүүгийн саналыг нь үнэлэх аж. Төв аймгийн Хөшигтийн хөндийд Олон улсын шинэ нисэх буудал баригдсанаар одоогийн нисэх онгоцны буудлын үйлчилгээнд тулгарч буй хүндрэл арилж, нислэгийн аюулгүй ажиллагааг дээшлүүлэн манай улсын иргэний агаарын тээврийн хөгжил шинэ үе шатанд орох юм. Шинэ нисэх буудал нь 2016 оны аравдугаар сард ашиглалтад орж, буудлын зорчигч үйлчилгээний барилга нь жилдээ гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай орчин үеийн стандартаар тоноглогдох аж.

0 Сэтгэгдэл