Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Деми Мур 50 насны ойгоо Дубайд тэмдэглэв
Деми Мурын хувьд 49 нас нь маш хүнд дурсамжуудыг түүнд үлдээсэн. Гэвч жүжигчин бүсгүй тэр бүгдийг ардаа орхиод 50 насаа баяр хөөртэйгөөр угтахаар Дубайг зорьжээ. Деми Мур 50 насны ойгоо угтаж бүтэн долоо хоног Азиар аялж байгаа аж. Тэрээр эхлээд Абу Дабигийн “Monte Carlo Beach Club”-т парти зохион байгуулж, найз нартайгаа усанд сэлж, наранд биеэ шарж амарсныхаа дараа Энэтхэг рүү ниссэн байна. Тэнд тэрээр Наоми Кемпбелийн тэрбумтан найз залуу Владимир Доронины 50 насны төрсөн өдрийн баярт оролцжээ. Энэхүү төрсөн өдрийн тансаг партид оролцсоныхоо дараа тэрээр өөрийнхөө жинхэнэ төрсөн өдрийн баярыг тэмдэглэхээр Дубайд ирээд байгаа аж. Тэрээр 50 насны ойгоо залуу дүр төрхөөр угтахын тулд Лос Анжелосын “Cryohealthcare” хэмээх эмнэлэгт хандаж, арьс хөгшрөлтийн эсрэг эмчилгээ хийлгэсэн байна.
Өнгөрсөн жил Деми Мурын хувьд нөхрөөсөө салсан, охидуудтайгаа таагүй харилцаатай байсан, одоо хүртэл Аштон Катчераас гэр бүлээ цуцлуулах маргааныг шийдвэрлэж чадаагүй гээд сэтгэлийн хүнд дарамттай байсан юм. Өнгөрсөн оны төрсөн өдрийнх нь үеэр Аштон Катчер түүнийг хуурсан нь мэдэгдэж, түүнээс хойш хэдэн сарын дараа залуу жүжигчин Мила Кунистэй дотно харилцаатай болсон нь нийтэд ил болсон билээ. Тэд гэр бүлийн хөрөнгөө хэрхэн хуваах тал дээр тохиролцож чадахгүй байгаа учир одоо хүртэл асуудлаа нэг тийш болгоогүй ч Аштон Катчер шинэ хайр дурлалтайгаа учраад Деми Мурын асуудлыг олж харах сөхөөгүй яваа бололтой. Нөхрөөсөө салаад сэтгэл санааны гүн хямралд орж, бүр сэтгэлзүйн эмчилгээ хүртэл хийлгэсэн тэрээр охидуудтайгаа түнжин хагарч, нэг хэсэг холбоо ч барихаа болиод байжээ. Харин одоо энэ асуудлуудаа тэрээр аажмаар шийдэж, сэтгэл хямралаасаа ч гарсан гэнэ.

Дубайн нисэх буудал
Деми Мурын хувьд 49 нас нь маш хүнд дурсамжуудыг түүнд үлдээсэн. Гэвч жүжигчин бүсгүй тэр бүгдийг ардаа орхиод 50 насаа баяр хөөртэйгөөр угтахаар Дубайг зорьжээ. Деми Мур 50 насны ойгоо угтаж бүтэн долоо хоног Азиар аялж байгаа аж. Тэрээр эхлээд Абу Дабигийн “Monte Carlo Beach Club”-т парти зохион байгуулж, найз нартайгаа усанд сэлж, наранд биеэ шарж амарсныхаа дараа Энэтхэг рүү ниссэн байна. Тэнд тэрээр Наоми Кемпбелийн тэрбумтан найз залуу Владимир Доронины 50 насны төрсөн өдрийн баярт оролцжээ. Энэхүү төрсөн өдрийн тансаг партид оролцсоныхоо дараа тэрээр өөрийнхөө жинхэнэ төрсөн өдрийн баярыг тэмдэглэхээр Дубайд ирээд байгаа аж. Тэрээр 50 насны ойгоо залуу дүр төрхөөр угтахын тулд Лос Анжелосын “Cryohealthcare” хэмээх эмнэлэгт хандаж, арьс хөгшрөлтийн эсрэг эмчилгээ хийлгэсэн байна. Өнгөрсөн жил Деми Мурын хувьд нөхрөөсөө салсан, охидуудтайгаа таагүй харилцаатай байсан, одоо хүртэл Аштон Катчераас гэр бүлээ цуцлуулах маргааныг шийдвэрлэж чадаагүй гээд сэтгэлийн хүнд дарамттай байсан юм. Өнгөрсөн оны төрсөн өдрийнх нь үеэр Аштон Катчер түүнийг хуурсан нь мэдэгдэж, түүнээс хойш хэдэн сарын дараа залуу жүжигчин Мила Кунистэй дотно харилцаатай болсон нь нийтэд ил болсон билээ. Тэд гэр бүлийн хөрөнгөө хэрхэн хуваах тал дээр тохиролцож чадахгүй байгаа учир одоо хүртэл асуудлаа нэг тийш болгоогүй ч Аштон Катчер шинэ хайр дурлалтайгаа учраад Деми Мурын асуудлыг олж харах сөхөөгүй яваа бололтой. Нөхрөөсөө салаад сэтгэл санааны гүн хямралд орж, бүр сэтгэлзүйн эмчилгээ хүртэл хийлгэсэн тэрээр охидуудтайгаа түнжин хагарч, нэг хэсэг холбоо ч барихаа болиод байжээ. Харин одоо энэ асуудлуудаа тэрээр аажмаар шийдэж, сэтгэл хямралаасаа ч гарсан гэнэ.

Дубайн нисэх буудал
0 Сэтгэгдэл
























