Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
ХОТЫН МЭРИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ӨНӨӨДӨР ХЭЛЭЛЦЭНЭ
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө гаргажээ. НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хэлэлцэх хотын мэрийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төслийг НИТХ-ын нэгдсэн чуулганаар батлуулах эсэхийг шийдэх юм. Тэрээр ирэх дөрвөн жилд нийслэлийн тулгамдсан асуудлаас гадна олон өөрчлөлт хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, 60 мянган хүний суудалтай Төв цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгуулах, “Монгол наадам” үндэсний спорт цогцолборыг Хүй долоон худагт, Туул голын сав газрыг түшиглэн усан парк, амьтны хүрээлэн байгуулна гэжээ. Түүнчлэн хотын дагуул хотыг хөгжүүлэх хүрээнд Багануур дүүрэгт их, дээд сургуулиудын нэгдсэн хотхоны дэд бүтцийг барьж байгуулан зарим их, дээд сургууль, шинжлэх ухааны судалгааны төвүүдийг хотоос нүүлгэн шилжүүлнэ. Ингээд үйлдвэр, технологийн парк барих дэд бүтцийн судалгаа хийж байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Харин Налайх дүүрэгт барилгын материалын бөөний худалдааны төв байгуулж, Нийслэлийн албан татварын тухай хууль, нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг шинэчлэн боловсруулж, УИХ-д өргөн барина гэв. Мөн төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа авахыг хориглож, төвөөс алслагдсан бүсийн иргэдэд үйлчлэх Аврах, гал унтраах анги байгуулж, барилга байгууламж барих зөвшөөрөл цуглуулах ажлыг төр хийдэг болно хэмээн олон өөрчлөлтийг 2013-2016 онд хэрэгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө гаргажээ. НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хэлэлцэх хотын мэрийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төслийг НИТХ-ын нэгдсэн чуулганаар батлуулах эсэхийг шийдэх юм. Тэрээр ирэх дөрвөн жилд нийслэлийн тулгамдсан асуудлаас гадна олон өөрчлөлт хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, 60 мянган хүний суудалтай Төв цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгуулах, “Монгол наадам” үндэсний спорт цогцолборыг Хүй долоон худагт, Туул голын сав газрыг түшиглэн усан парк, амьтны хүрээлэн байгуулна гэжээ. Түүнчлэн хотын дагуул хотыг хөгжүүлэх хүрээнд Багануур дүүрэгт их, дээд сургуулиудын нэгдсэн хотхоны дэд бүтцийг барьж байгуулан зарим их, дээд сургууль, шинжлэх ухааны судалгааны төвүүдийг хотоос нүүлгэн шилжүүлнэ. Ингээд үйлдвэр, технологийн парк барих дэд бүтцийн судалгаа хийж байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Харин Налайх дүүрэгт барилгын материалын бөөний худалдааны төв байгуулж, Нийслэлийн албан татварын тухай хууль, нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг шинэчлэн боловсруулж, УИХ-д өргөн барина гэв. Мөн төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа авахыг хориглож, төвөөс алслагдсан бүсийн иргэдэд үйлчлэх Аврах, гал унтраах анги байгуулж, барилга байгууламж барих зөвшөөрөл цуглуулах ажлыг төр хийдэг болно хэмээн олон өөрчлөлтийг 2013-2016 онд хэрэгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Т.Оюун
0 Сэтгэгдэл
ыыы
Өнөө нураах байшингууд...
2012.11.13
























