Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Эрүүл мэндэд муу ундаанууд
Турах, эрүүл байхад эрүүл хоол хүнс хамгаас чухал гэж бид мэддэг. Гэвч эрүүл хоол гэхээр хоол хүнсэндээ л анхаараад уух зүйлээ мартчихдаг. Тэгвэл бидний ууж буй ундаа ч эрүүл мэндэд сайн, муу нөлөөтэй байдаг.  Тэр дундаа дараах ундаанууд бие, эрүүл мэндэд муу гэдгийг судлаачид сануулж байна. Нэгдүгээрт жимсний шүүс. Мэдээж өөрсдөө жимсээ шахаас шүүсийг нь гаргасан бол хамгийн эрүүл ундаа мөн. Гэвч үйлдвэрийн савласан жүүснүүд цэврээрээ байх нь тун ховор, дээр нь саахар ихээр агуулсан байдаг. Тиймээс үйлдвэрийн шүүс авах гэж байгаа тохиолдолд 100 хувь гэсэн бичигтэй, эсвэл саахаргүйг нь сонгохыг зөвлөе.
Хоёрдугаарт, лаазалсан хүйтэн кофе. Ийм кофе дангаараа 170 грам хүртэл саахар агуулдаг бөгөөд 800 калори нэмэх аюултай. Гуравт, амталсан ус. Зарим цэвэр усанд янз бүрийн витамины амт оруулсан байдаг. Энэ нь ердийн уснаас хавьгүй амттай ч зүгээр саахар хутгасан уснаас ялгаагүй бөгөөд амт оруулагч, саахар гээд калори нэмэх зүйл агуулсан байдаг. Эдгээрээс гадна спортын, энергийн ундаануудыг аль болох уухгүй байх хэрэгтэй. Эдгээр ундаа спортлог, эрүүл хүмүүст зориулсан атлаа маш их каффейн, саахар агуулдаг.

 Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан