Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Монголд 2063 онд нар бүтэн хиртэнэ
Нар хиртэх үзэгдэл энэ сарын 13-14-нд шилжих шөнө дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт үзэгджээ. Нарны бүтэн хиртэлт Австралын хойд хэсгийн нутгаар үзэгдсэн бөгөөд сарны дэлхий дээр тусах сүүдэр 179 км өргөнтэй байжээ. Энэ талаархи мэдээллийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон судалгааны төвийн секторын эрхлэгч доктор, проффессор Д.Батмөнхөөс тодруулсан юм.
-Өчигдөр /уржигдар/ нарны бүтэн хиртэлт болсон байна. Хаана, ямар хугацаатай үзэгдсэн юм бол?
-Нар хиртэлт манай цагаар өнөө өглөө (өчигдөр өглөө) 4:40 – 7:45 цагийн хооронд гурван цаг орчим хугацаанд болсон. Австралийн зарим нутагт маш бага хугацаанд үзэгдээд, ихэнх хэсэг нь далай дээгүүр өнгөрсөн.
-Нарны бүгэн хиртэлт энэ жил тохиож буй үзэгдэл гэдэг нь үнэн үү. Ер нь, иргэд энэ үзэгдлийн талаар сарны сүүдэр дэлхий дээр тусдаг их ховор тохиолддог гэдгээс илүү ойлголтгүй байдаг. Та бидэнд тодорхой тайлбарлаж өгөөч?
-Үгүй ээ. Өмнө нь нэг хиртэлт болсон шүү дээ. Ер нь, нарны хиртэлт жилд хоёроос дээш удаа үзэгддэг юм. Харьцангуй элбэг. Дэлхийн өөр, өөр хэсэгт үзэгдэж байдаг. Дэлхий дээр үргэлж үзэгдэж байдаг гэж хэлж болно. Нарны хиртэлт нь бүтэн, цагираг, хагас гэж байдаг. Цагираг гэдэг нь хиртэлт захаараа хүрээлсэн гэрэлтэй харагддаг. Яагаад ийм үзэгдэл болж байна вэ гэвэл нар, сарны диаметр нь бидэнд харагдахдаа ойролцоо байдагтай холбоотой. Тийм байгаагүй бол нар хиртэлт болохгүй байх байсан.
-Тэгвэл Монголд нар хиртэлт хэзээ үзэгдэх вэ?
-2063 онд бүтэн хиртэлт Монголд үзэгдэнэ. Тэр хүртэл хагас хиртэлтүүд болох ч ойрын хэдэн жилдээ харагдахгүй.
-Нар хиртэх үзэгдэл нь сарнаас бусад гариг эрхсийн нөлөөгөөр болох боломжтой юу. Сүүлийн үед ирэх арванхоёрдугаар сард гурав хоног харанхуй байна гэх яриа гарах болсон?
-Боломжгүй зүйл. Гариг эрхэс өөрийнхөө хуулиар л явж байгаа. Тийм юм болохгүй.
Нар хиртэх үзэгдэл энэ сарын 13-14-нд шилжих шөнө дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт үзэгджээ. Нарны бүтэн хиртэлт Австралын хойд хэсгийн нутгаар үзэгдсэн бөгөөд сарны дэлхий дээр тусах сүүдэр 179 км өргөнтэй байжээ. Энэ талаархи мэдээллийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон судалгааны төвийн секторын эрхлэгч доктор, проффессор Д.Батмөнхөөс тодруулсан юм.-Өчигдөр /уржигдар/ нарны бүтэн хиртэлт болсон байна. Хаана, ямар хугацаатай үзэгдсэн юм бол?
-Нар хиртэлт манай цагаар өнөө өглөө (өчигдөр өглөө) 4:40 – 7:45 цагийн хооронд гурван цаг орчим хугацаанд болсон. Австралийн зарим нутагт маш бага хугацаанд үзэгдээд, ихэнх хэсэг нь далай дээгүүр өнгөрсөн.
-Нарны бүгэн хиртэлт энэ жил тохиож буй үзэгдэл гэдэг нь үнэн үү. Ер нь, иргэд энэ үзэгдлийн талаар сарны сүүдэр дэлхий дээр тусдаг их ховор тохиолддог гэдгээс илүү ойлголтгүй байдаг. Та бидэнд тодорхой тайлбарлаж өгөөч?
-Үгүй ээ. Өмнө нь нэг хиртэлт болсон шүү дээ. Ер нь, нарны хиртэлт жилд хоёроос дээш удаа үзэгддэг юм. Харьцангуй элбэг. Дэлхийн өөр, өөр хэсэгт үзэгдэж байдаг. Дэлхий дээр үргэлж үзэгдэж байдаг гэж хэлж болно. Нарны хиртэлт нь бүтэн, цагираг, хагас гэж байдаг. Цагираг гэдэг нь хиртэлт захаараа хүрээлсэн гэрэлтэй харагддаг. Яагаад ийм үзэгдэл болж байна вэ гэвэл нар, сарны диаметр нь бидэнд харагдахдаа ойролцоо байдагтай холбоотой. Тийм байгаагүй бол нар хиртэлт болохгүй байх байсан.
-Тэгвэл Монголд нар хиртэлт хэзээ үзэгдэх вэ?
-2063 онд бүтэн хиртэлт Монголд үзэгдэнэ. Тэр хүртэл хагас хиртэлтүүд болох ч ойрын хэдэн жилдээ харагдахгүй.
-Нар хиртэх үзэгдэл нь сарнаас бусад гариг эрхсийн нөлөөгөөр болох боломжтой юу. Сүүлийн үед ирэх арванхоёрдугаар сард гурав хоног харанхуй байна гэх яриа гарах болсон?
-Боломжгүй зүйл. Гариг эрхэс өөрийнхөө хуулиар л явж байгаа. Тийм юм болохгүй.
Ц.Элбэгсайхан
0 Сэтгэгдэл
























