Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Улаанбаатар--Тосонцэнгэлийн чиглэлийн нислэгийг сэргээлээ
Тосонцэнгэлийн иргэд Улаанбаатар хотод түргэн шуурхай ирж, очих боломжтой болжээ. Орон нутгийн хөгжлийг дэмжих, алслагдсан бүс нутгийн иргэдэд нийгмийн үйлчилгээг хүргэх үүднээс ИНЕГ-аас алслагдсан чиглэл болох Ховд аймгийн Булган, Увс аймгийн Баруунтуруун, Завхан аймгийн Тосонцэнгэл, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд нислэг сэргээх боломжийг судалж үзжээ. Ингээд холбогдох тооцоог үндэслэн татаастай нислэгийг дээрхи чиглэлүүдэд сэргээх саналыг Зам тээврийн яаманд хүргүүлсэн аж. Энэхүү саналыг яамнаас судалж, шийдвэрлээд эхний ээлжинд Ховдын Булганы чиглэлийг өнгөрсөн зургадугаар сараас сэргээсэн бол өчигдрөөс Улаанбаатар-Доной-Тосонцэнгэл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг сэргээхээр болсон байна. Харин Тосонцэнгэлийн иргэдэд иргэний агаарын тээврийн “Изинис эйрвэйз” ХХК-ийн “Сааб-340” маркийн 34 хүний суудалтай агаарын хөлөг үйлчлэх аж.

0 Сэтгэгдэл