Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзоригт дахин хоёр жил итгэл хүлээлгэнэ
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монгол, Оросын хамтарсан Зөвлөлийн ээлжит 48 дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаар Засгийн газраас санал болгосон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч З.Ганбаатарын оронд Д.Даваасамбууг, ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Бат-Энхийн оронд Б.Намхайнямбуу нарыг томилсон байна. Шинээр томилогдсон захирлуудтай гэрээ байгуулж ажиллахыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганзоригт үүрэг болгосон байна. Харин Ерөнхий захирал Ч.Ганзоригийг албан тушаалд нь хэвээр үлдээжээ. Ч.Ганзоригийн хувьд МАН-ын угшилтай учир түүний оронд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг томилно гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Гэвч Шинэчлэлийн Засгийн газар түүнд дахин хоёр жил итгэл хүлээлгэж буй бололтой.
Элбэгдорж ерөнхийлөгчийн гавьяат захирал өнгөтэй одтой байна шүү
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монгол, Оросын хамтарсан Зөвлөлийн ээлжит 48 дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаар Засгийн газраас санал болгосон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч З.Ганбаатарын оронд Д.Даваасамбууг, ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Бат-Энхийн оронд Б.Намхайнямбуу нарыг томилсон байна. Шинээр томилогдсон захирлуудтай гэрээ байгуулж ажиллахыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганзоригт үүрэг болгосон байна. Харин Ерөнхий захирал Ч.Ганзоригийг албан тушаалд нь хэвээр үлдээжээ. Ч.Ганзоригийн хувьд МАН-ын угшилтай учир түүний оронд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг томилно гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Гэвч Шинэчлэлийн Засгийн газар түүнд дахин хоёр жил итгэл хүлээлгэж буй бололтой. Д.Мөнх
0 Сэтгэгдэл
2012.11.19
























