Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Эрдэнэтэд гурав дахь түнш хайж байна
Оросын Засгийн газрыг төлөөлж манай “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшдэг “Ростехнологи”-ийн ерөнхий захирал Сергей Чемезов уулын баяжуулахх Эрдэнэт үйлдвэрийн захирлуудын зөвлөлд оросын эзэмшдэг 49, монголын эзэмшдэг 51 хувийг хорогдуулан гуравдахь түншид худалдах санал тавьжээ. Гэхдээ яг хэдий хувийг нь худалдах талаар тодорхой тоо хэлсэнгүй. Эрдэнэт бол Ази дахь зэс, молибдений олборлох, боловсруулах томоохон үйлдвэр. Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 мянган тонн зэсийн, 4500 тонн молибдений концентрат үйлдвэрлэдэг үйлдвэр. Хамтарсан үйлдвэрийн энэ жилийн цэвэр ашиг 145,9 сая ам.доллар болох тооцоо байгаа. “Ростехнологи”-ийн төлөөлөгчийн хэлж байгаагаар бол 2008-2011 онд Эрдэнэтийг дахин тоноглож шинэчлэл хийхэд 402,2 сая ам.доллар зарцуулсан бол 103,2 сая нь цэвэр ашиг байжээ. Энэ гурван жилд нийтдээ 140 орчим сая ам.долларын ногдол ашиг тараасан байна. Сергей Чемезов “Гурав дахь түнш олсноор хамтарсан үйлдвэрт үйлдвэрлэлийн дамжлагыг шинэчлэх, сайжруулахад оруулах хөрөнгийг өсгөх боломжтой болно” гэсэн байна. Гэхдээ тэрээр олон улсын томоохон тоглогч байвал дээр гээд тухайлбал Оюу толгойг эзэмшдэг Рио Тинто ч юм уу, BHP Billiton ч юм уу, Glencore, эсвэл Оросын зэс үйлдвэрлэгч “Норникель”, Уралын зэсийн үйлдвэр, Удаконы лиценз зээмшигч “Металлоинвест” байж болох юм гэжээ. “Норникель”-ийн ойрын эх сурвалж хэдийгээр монголын тал сонирхолтой байгаа ч “Эрдэнэт”-ийн хувийг худалдан авахаар одоохондоо яриа хэлэлцээ хийж эхлээгүй байгаа гэж байна. Харин энэ хувийг худалдсан мөнгөө “Ростехнологи” Орост зэс боловсруулах шинэ үйлдвэр барихад оруулах бодолтой байгаагаа төлөөлөгч нь цухуйлгасан байна. “Зэс боловсруулах хамтарсан шинэ үйлдвэр байгуулах нь зах зээлд гарах шинэ боломж бий болгоно” гэж Сергей Чемезов тэмдэглэсэн байна.
Монголчууд одоо Оросуудаас бүх хувиа авах цаг болсон. Эрдпэнэтийг ашиглалтанд оруулах үед хорин жилийн дараа барьсан зардлаа нөхөөд Монголынх болно гэж байсан. Одоо энэ хугацаа нь аль хэдийнэ өнгөрсөн. 100 хувь Монголынх болох ёстой. Тэр үеийн хүмүүс үүнийгш мэдэж л байгаа. Надаас өөр хэн ч үүнийг санахгүй байна гэж үү.
demii l sanagdaj bn, orosuudad odoo itgej bolohgui shuu
Оросын Засгийн газрыг төлөөлж манай “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшдэг “Ростехнологи”-ийн ерөнхий захирал Сергей Чемезов уулын баяжуулахх Эрдэнэт үйлдвэрийн захирлуудын зөвлөлд оросын эзэмшдэг 49, монголын эзэмшдэг 51 хувийг хорогдуулан гуравдахь түншид худалдах санал тавьжээ. Гэхдээ яг хэдий хувийг нь худалдах талаар тодорхой тоо хэлсэнгүй. Эрдэнэт бол Ази дахь зэс, молибдений олборлох, боловсруулах томоохон үйлдвэр. Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 мянган тонн зэсийн, 4500 тонн молибдений концентрат үйлдвэрлэдэг үйлдвэр. Хамтарсан үйлдвэрийн энэ жилийн цэвэр ашиг 145,9 сая ам.доллар болох тооцоо байгаа. “Ростехнологи”-ийн төлөөлөгчийн хэлж байгаагаар бол 2008-2011 онд Эрдэнэтийг дахин тоноглож шинэчлэл хийхэд 402,2 сая ам.доллар зарцуулсан бол 103,2 сая нь цэвэр ашиг байжээ. Энэ гурван жилд нийтдээ 140 орчим сая ам.долларын ногдол ашиг тараасан байна. Сергей Чемезов “Гурав дахь түнш олсноор хамтарсан үйлдвэрт үйлдвэрлэлийн дамжлагыг шинэчлэх, сайжруулахад оруулах хөрөнгийг өсгөх боломжтой болно” гэсэн байна. Гэхдээ тэрээр олон улсын томоохон тоглогч байвал дээр гээд тухайлбал Оюу толгойг эзэмшдэг Рио Тинто ч юм уу, BHP Billiton ч юм уу, Glencore, эсвэл Оросын зэс үйлдвэрлэгч “Норникель”, Уралын зэсийн үйлдвэр, Удаконы лиценз зээмшигч “Металлоинвест” байж болох юм гэжээ. “Норникель”-ийн ойрын эх сурвалж хэдийгээр монголын тал сонирхолтой байгаа ч “Эрдэнэт”-ийн хувийг худалдан авахаар одоохондоо яриа хэлэлцээ хийж эхлээгүй байгаа гэж байна. Харин энэ хувийг худалдсан мөнгөө “Ростехнологи” Орост зэс боловсруулах шинэ үйлдвэр барихад оруулах бодолтой байгаагаа төлөөлөгч нь цухуйлгасан байна. “Зэс боловсруулах хамтарсан шинэ үйлдвэр байгуулах нь зах зээлд гарах шинэ боломж бий болгоно” гэж Сергей Чемезов тэмдэглэсэн байна. Ц.Хас
0 Сэтгэгдэл
2012.11.17
2012.11.16
























