Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Роберт Де Ниро Жэй Зид сургааль айлдсан нь

Рэппер Жэй Зи Холливудын домог болсон жүжигчин Роберт Де Нирог уурлуулж орхижээ. Үүнээс болоод Леонардо ди Каприогийн төрсөн өдрийн үдэшлэгт уригдаж очсон Жэй Зи ахмад жүжигчнээс багагүй зэм хүртжээ.
Уг нь, Жэй Зи “Tribeca” кино наадамд зориулан дуу хийж өгөхөөр Роберт Де Нирод амласан байж. Энэ тухайгаа ярихаар Жэй Зи рүү Де Ниро зургаан удаа залгахад тэрээр утасны дуудлагыг нь хүлээн аваагүйгээр барахгүй, эргэж залгаагүй гэнэ. Гэтэл тэд саяхан болсон Леонардо ди Каприогийн төрсөн өдөр дээр халз тааралдсан тул Жэй Зи аргагүй түүний өмнө очиж уучлал гуйжээ. Гэвч Де Ниро түүнийг үгийг сонсохыг ч хүсээгүй гэнэ. Жэй Зи түүнд утсандаа хэрхэн хайнга ханддагаа учирлаж хэлсэн ч Де Ниро түүнийг “Бүдүүлэг” хэмээн загнаж, “Зургаан удаа залгасан байна гэдэг ямар нэгэн чухал хэрэгтэй болоод л ярих гэсэн хүн байж таарна. Ийм дуудлагад хариу өгөхгүй байна гэдэг бол хамгийн муухай бүдүүлэг хэрэг. Ганцхан би залгасандаа биш, хэн ч гэсэн залгасан бай хариу өгөх л ёстой” хэмээн уурлажээ. Дуучин Бионсе нөхөртөө хүч нэмэгдүүлэн, ахмад жүжигчнээс давхар уучлал гуйгаад ч Де Ниро тайвшраагүй үлдсэн гэнэ.

0 Сэтгэгдэл