Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хямд нүүрс тээвэрлэж явсан машин онхолдож, нэг хүн нас барлаа

Засгийн газраас гэр хорооллын иргэдэд Багануурын хямд нүүрс олгохоор болж, хороо бүрт хямд нүүрс борлуулах хоёр цэг байгуулаад байгаа. Тэгвэл өнөөдөр 18:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороон буюу Хайлаастын хуучин эцэс орчимд хямд нүүрс олгохоор тээвэрлэж явсан машин онхолдож 68 настай эрэгтэй хүн нас баржээ. Ослын шалтгааныг тогтоохоор замын цагдаагийнхан ажиллаж байгаа юм. Гэхдээ урьдчилсан байдлаар нүүрс борлуулах цэг нь хэтэрхий бартаа ихтэй газар байгуулснаас үүдэн машин онхолдсон гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлээд байгаа аж. Тиймээс хэрэгт машины жолоочийг буруутгах аргагүй гэдгийг цагдаагийн албан хаагчид хэлж байв. Харин хямд нүүрс борлуулах цэг байгуулахдаа иргэд болоод тээвэрлэгч нарт хүндрэлгүй газар байгуулах хэрэгтэйг энэ хэрэг анхаарууллаа.

Г.Даваа


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан