Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Ю.Болдбаатар: Ингэ хөөслөх зан үйл мартагдах нь
“Ингэнд ботго авахуулах зан үйл”-ийг нэр дэвшүүлэх баримт бичиг, хэрэглэгдэхүүнийг бэлтгэн боловсруулах багийн ахлагч, ШУТИС-ийн Түүх антроплогийн багш, доктор Ю.Болдбаатартай ярилцлаа.

-“Ингэнд ботго ава­хуулах зан үйл”-ийг яагаад ЮНЕСКО-д бүртгүүлэхээр болсон бэ?
-Энэ нь монголчуудын малтайгаа хэрхэн харилцдаг уламжлалыг харуулсан цогц зан үйл. Хөгжим, дуугаар дамжуулж мал адгуустай харилцдаг зан үйл өөр улс оронд төдийлэн байхгүй. Ингэ хоёр жилд нэг удаа төллөдөг. Тэгтэл нөгөө ботгоо эх нь голчихоор ботго өрөвдөлтэй болчихож байна. Үүнийг монголчууд шийдэх өвөрмөц гарц олж чадсан нь ингэнд ботго авахуулах зан үйл. Хуучны цагт хөдөөний айл бүр хууртай байсан. Харин социализмын үеэс эхлээд хуур хөгжим маань малчны хотноос холдоод явчихсан. Тэгэхээр хуур татаж ингэ хөөслөх үйл зэрэг өнөө цагт байхгүй болчихлоо. Одоо бол манайхан энэ зан үйлийг зөвхөн киноноос л мэддэг. “Ингэн нулимс” гэдэг баримтат кинонд маш тодорхой харуулдаг шүү дээ. “Ингэнд ботго авахуулах зан үйл” гэхээр хүмүүс мэддэг зүйл ч юм шиг мөртлөө бодит байдал дээр үүнийг хийхээ больчихож. Тэгэхээр үүнийг ЮНЕСКО-д бүртгүүлэх ёстой болж байгаа биз дээ.
-Нэгэнт бүртгүүлнэ л гэж судалгаа шинжилгээ хийж байгаа шүү дээ. Тэгэхээр ЮНЕСКО руу явуулах баримт бичгэндээ хэрэв бүртгэчихвэл хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авахаар тусгав?
-Хамгийн түрүүнд хөдөө орон нутгийнханд ингэ хөөслөх зан үйлийн талаар гэр сургалт явуулахаар төлөвлөсөн. Эхлээд таван хүүхдэд гэрээр нь үүнийг заалаа гэж бодоход ядаж нэг нь сураад цааш нь таван хүнд зааж чадвал бидний зорилго биеллээ гэсэн үг.
-Уртын дуу нутаг орны байршлаас хамаараад өөр өөр байдаг. Ингэ хөөслөх үйл ч гэсэн тийм байдаг уу?
-Тэгэлгүй яахав. Зарим газар хуурдаад аялгуулж хөөсөлдөг. Дан хуур татаж, судар уншаад тарнидаж хөөслөх, лимбэ оролцуулдаг, уртын дуугаар хөөслөх гээд олон төрөл байдаг.
-Судраар хөөсөлдөг гэж анх удаа сонсч байна?
-Одоо ч бараг байхгүй болсон доо. Баянхонгор аймгийн Баянлиг суманд Пэрэнлэй гэдэг эмээ байсан юм. Тэр эмээ саяхан бурхан болчихсон л доо харамсалтай нь. Уг нь, тэмээтэй бараг ярьж байна уу гэмээр тийм авьяастай буурай байсан юм. Ер нь, ингэ хөөсөлдөг цөөн тооны өв тээгчид бий.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өвөө бүртгүүлж байна гэж мэдээлээд л байдаг. Ард иргэд ч гэсэн баяртай хүлээн авдаг шүү дээ. Гэхдээ бүртгүүлэхийн тулд хэр их ажиллагаа шаарддаг юм бол?
-Томилолт аваад судал­гаагаар хөдөөгүүр явъя гэхээр төсөв мөнгө хаанаас гарах билээ. Тэглээ гээд бид энэ бүхнийг тоочоод хойш суухгүй байгаа юм л даа. Яаж ийгээд судалгааны ажлаа хийхийг боддог. Тэгээд арай гэж говийн аймгийг зориод очдог ингэ хөөсөлдөг мундаг авьяастай хүнийг нь оллоо гэхэд нөгөө хүн маань хуургүй, эсвэл өвөг дээдсээс нь өвлөсөн хуур байдаг ч хуур татах хүнгүй гээд олон бэрхшээл саад гарна. Тэгж явж үнэн бодиттой судалгаа хийж байж л соёлын өвөө бүртгүүлэхэд нэр дэвшээд сонгогдох боломж бий болно.
-Ингэ хөөслөх зан үй­лийг хамгаалаад хойч үедээ өвлүүлэхийн ач тус нь?
-Соёлын биет бус өв бол яах аргагүй үндэстний баталгааны нэг хэсэг. Тэгэхээр бид байгаа өвөө устахыг нь хараад суух утгагүй хэрэг биз дээ. Ер нь ингэ хөөслөх зан үйлээ цааш нь хөгжүүлж чадвал аялал жуулчлал хөгжих бас нэг нөхцөл болох боломжтой.
-Аялал жуулчлал хөгжих нөхцөл гэхээр жаахан явцуу санагдаж байна л даа. Жуулчид тэр зан үйлийг маань үзэх гээд ирдэг. Гэтэл тэр бүр ингэ ботгоо голоод байхгүй?
-Иймэрхүү зүйлээр жуулч­дыг татдаг олон орон бай­на. Зүгээр л зохиомж бол­го­чихсон. Драм хэлбэрт оруулаад жуулчдад үзүүлдэг газар ч олон байдаг. Гэхдээ болохгүй гээд суугаад байвал бүтэхгүйгээрээ л дуусна.

Б.Цэдэв
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан