Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Орос монголын хил дээр түр боомт нээхээр судалж байна
Орос-Монголын хил дээр түр ажиллагаатай боомт нээх боломжийг хоёр талаас томилогдсон ажлын хэсэг энэ сарын 15, 16-ны өдөр газар дээр нь судалж үзжээ. Энэ удаа автомашин орж гарах хоёр ч боомт нээхээр судалж байгаагийн нэгийг оросын Айнек гол буюу монголын Бага Илэнх гол орчмоор, нөгөөг нь оросын Желтура буюу монголын Зэлтэр хавиар нээхээр тооцож байгаа юм байна. Ийм боомт нээхэд хамгийн гол нь хилийн байгууламж, хоёр талаас ийшээ очих зам харилцаа чухал гэдгийг ажлын хэсгийнхэн онцолсон байна. Айнек гол-Бага Илэнх голын боомтын хувьд эхний ээлжинд оросын Закаменскийн мах боловсруулах үйлдвэрт монголын талаас мал мах нийлүүлэх зориулалтаар наймдугаар сарын сүүлчээс арваннэгдүгээр сарын эх хүртэл ажиллах юм. Тэгэхээр энд хилийн шалган нэвтрүүлэх албнаас гадна мал эмнэлэг эрүүл ахуй, хяналтын албад ажиллах шаардлагатай, энэ хэрээрээ лаборатор, барилга байгууламж хэрэгтэй болно гэдгийг оросын тал анхааралдаа авлаа.
Үүнээс гадна Айнек голын энэ боомт нь Байгаль нуур, Хөвсгөл далайн хоорондох аялал жуулчлалын шинэ маршрут бий болгоход сайнаар нөлөөлнө. Монголын талын мэдээлж байгаагаар бол Закаменскийн район, Булган аймгийн нутгаар орос, монголын, бүр гурав дахь орны жуулчид явж загас ан агнах их боломжтой юм байна. Энэ боомтын чиглэлд Хөвсгөл нуураар дамжуулан Монголын талаас 2013-2014 онд төвөөс очих зам тавихаар төлөвлөжээ.
Харин Зэлтэрийн боомтын хувьд Улаан-Овоогийн коксжих нүүрсийг оросын талд гаргах боломж бүрдүүлнэ. Одоо бол Оросын тал Желтур боомтын барилга байгууламжийг тохижуулан тоноглох ажлыг эхлүүлсэн байна. Харин Монголын талаас авто зам тавих шаардлагатай гэсэн байна. Хоёр тал эдгээр боомтыг нээх нь зүйтэй гэж харилцан тохирвол тал талдаа хийж байгаа бүтээн байгуулалтын ажлыг хоёр жилийн дотор дуусгаж ажилд оруулах боломжтой гэжээ.
Орос-Монголын хил дээр түр ажиллагаатай боомт нээх боломжийг хоёр талаас томилогдсон ажлын хэсэг энэ сарын 15, 16-ны өдөр газар дээр нь судалж үзжээ. Энэ удаа автомашин орж гарах хоёр ч боомт нээхээр судалж байгаагийн нэгийг оросын Айнек гол буюу монголын Бага Илэнх гол орчмоор, нөгөөг нь оросын Желтура буюу монголын Зэлтэр хавиар нээхээр тооцож байгаа юм байна. Ийм боомт нээхэд хамгийн гол нь хилийн байгууламж, хоёр талаас ийшээ очих зам харилцаа чухал гэдгийг ажлын хэсгийнхэн онцолсон байна. Айнек гол-Бага Илэнх голын боомтын хувьд эхний ээлжинд оросын Закаменскийн мах боловсруулах үйлдвэрт монголын талаас мал мах нийлүүлэх зориулалтаар наймдугаар сарын сүүлчээс арваннэгдүгээр сарын эх хүртэл ажиллах юм. Тэгэхээр энд хилийн шалган нэвтрүүлэх албнаас гадна мал эмнэлэг эрүүл ахуй, хяналтын албад ажиллах шаардлагатай, энэ хэрээрээ лаборатор, барилга байгууламж хэрэгтэй болно гэдгийг оросын тал анхааралдаа авлаа. Үүнээс гадна Айнек голын энэ боомт нь Байгаль нуур, Хөвсгөл далайн хоорондох аялал жуулчлалын шинэ маршрут бий болгоход сайнаар нөлөөлнө. Монголын талын мэдээлж байгаагаар бол Закаменскийн район, Булган аймгийн нутгаар орос, монголын, бүр гурав дахь орны жуулчид явж загас ан агнах их боломжтой юм байна. Энэ боомтын чиглэлд Хөвсгөл нуураар дамжуулан Монголын талаас 2013-2014 онд төвөөс очих зам тавихаар төлөвлөжээ.
Харин Зэлтэрийн боомтын хувьд Улаан-Овоогийн коксжих нүүрсийг оросын талд гаргах боломж бүрдүүлнэ. Одоо бол Оросын тал Желтур боомтын барилга байгууламжийг тохижуулан тоноглох ажлыг эхлүүлсэн байна. Харин Монголын талаас авто зам тавих шаардлагатай гэсэн байна. Хоёр тал эдгээр боомтыг нээх нь зүйтэй гэж харилцан тохирвол тал талдаа хийж байгаа бүтээн байгуулалтын ажлыг хоёр жилийн дотор дуусгаж ажилд оруулах боломжтой гэжээ.
Ц.ХАС
0 Сэтгэгдэл
























