Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Маргааш ихэнх нутгаар цас орно
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр маргааш шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар, ялангуяа Алтай, Хангайн уулсаар их хэмжээний цас орж, цасаар шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш секундэд 7-12 метр. Хүйтэрч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын саваар 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 6-11 градус хүйтэн, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 1-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, цасан шуурга шуурна. Шөнөдөө 12-14 градус, Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, өдөртөө хүйтэрч 8-10 градус хүйтэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан