Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллав
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын хурлын ээлжит сонгууль болж байгаатай холбогдуулан ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдхүүнийг өндөржүүлсэн болон албаны бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид сонгуулийн санал хураах өдөр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах, улсын онц чухал объектын харуул хамгаалалтад өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, нийслэл, аймаг, сум орон нутгийн санал авах байранд цагдаагийн З645 алба хаагч ажиллаж байгаа аж. Нийслэл хотод 2230, хөдөө орон нутагт 1415 алба хаагч хэв журам сахиулж, санал авах байрны аюулгүй байдлыг хамгаалж байна.
Мөн санал авах байрны орчим гудамж, талбайд цагдаагийн машинт болон явган эргүүл хяналт тавьж нийслэл, аймаг, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн жижүүрийн бие бүрэлдхүүнд Сонгуулийн хуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх ажилтан бэлэн байдалд ажиллаж байгаа гэнэ.

Б.Цэцэг
0 Сэтгэгдэл