Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
ЦУВРАЛ АЛЛАГА МАТЕМАТИКТАЙ ХОЛБООТОЙ
АНУ-ын Калифорнийн их сургуулийн инженерүүд дэлхийд зартай цуврал аллагын эзэн болон энэ төрлийн харгис гэмт хэрэг үйлдэгчид математикийн томъёоллын дагуу хэрэг үйлддэг байж болзошгүй магадлалыг дэвшүүлжээ. Энэ нь математикийн томъёолол, гэмт хэргийн давтамжийг мэдэж авснаар тухайн алуурчинг чухам юуны учир цуврал гэмт хэрэг үйлдээд байгааг шинжлэх ухааны үүднээс тайлж уншихад ач холбогдолтой юм байна. Инженерүүдийн судалгааны явцад дэлхийг цочроосон гэмт хэрэгтэн Ростов Риппер /жинхэнэ нэр нь Андрей Чикатлог. 53 хүнийг зэрлэгээр хөнөөсөн/-ийн гэмт хэргүүдэд цаг хугацааны болон математикийн томъёоллын нарийн холбоо байгааг мэдэж авчээ. Гэмт хэрэгтнүүд эл томъёоллоо “хүчний хууль” гэж нэрлэдэг. Энэ нь ертөнцөд ганц л тохиолдох магадлал бүхий үйл явдлыг таамаглахад хэрэглэгддэг юм байна. Жишээ нь, дэлхийн хаа нэгтээ газар хөдлөлт болохыг тэд урьдчилан тархин дахь мэдрэлийн эс хоорондын зөрчлөөс мэдэрдэг байж болно. Гэмт хэрэгтнүүд нэг удаа үйлдсэн гэмт хэргийнхээ дараагаар тодорхой хугацаанд алга болсны эцэст гарч ирдэг. Үүнийг эрдэмтэд алуурчдын мэдрэлийн эс хоорондын дайн, үүнээс урган гарах “хүчний хууль”-тай холбон тайлбарлаж байв. Мэдрэлийн эс хоорондын дайн гэдэг нь тархин дахь мэдрэлийн нэг гэмтсэн эс бусад хэдэн сая эс рүүгээ довтлох үед үүсдэг эмгэгийг хэлдэг байна. Үүнээс үүдэн тархины хүчтэй өвдөлт, ухаан санааны гажгаас алуурчид өөрийгөө хянах чадваргүй болж гэмт хэрэг үйлддэг хэмээн эрдэмтэд тайлж байгаа юм.

0 Сэтгэгдэл