Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Анодын хэргийг ирэх сард хэлэлцэхээр болов
Анод банкийг дампууруулсан гэх 14 хүнийг яллагдагчаар татсан 149 хавтаст хэргийг өнөөдөр өглөө 09:00 цагаас Баянзүрх дүүргийн шүүх хэлэлцэж эхэлсэн. Гэвч зарим шүүгдэгч нарын өмгөөлөгч, хохирогч, гэрч ирээгүй гэсэн шалтгаанаар ирэх сарын 18-ныг хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.
Энэ хэрэгт тус банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Тамгын газрын дарга Л.Уламбаяр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гишүүн Н.Даваа нараас гадна Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, Санхүүгийн зохицуудах хорооны дарга Д.Баярсайхан зэрэг хүмүүсийг яллагдагчаар татсан байгаа аж. Анод банк хууль бусаар хувьцаа гаргаж, 1200 иргэнийг хохироосонд Монголбанкны болон Санхүүгийн зохицуулах хорооны дээрх мэт зарим албан тушаалтныг хууль хяналтынхан буруутай гэж үзэж байгаа юм.
Тэдэнд Эрүүгийн хуулийн банкны тухай хууль тогтоомж зөрчиж, бусдын эд хөрөнгийг завшсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх мэт зүйл ангийн дагуу прокурор яллах дүгнэлт үйлсэн гэнэ. Шүүх хуралд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, С.Хишигжаргал, Х.Нямтайван нар улсын яллагчаар оролцсон юм.
Анод банкийг дампууруулсан гэх 14 хүнийг яллагдагчаар татсан 149 хавтаст хэргийг өнөөдөр өглөө 09:00 цагаас Баянзүрх дүүргийн шүүх хэлэлцэж эхэлсэн. Гэвч зарим шүүгдэгч нарын өмгөөлөгч, хохирогч, гэрч ирээгүй гэсэн шалтгаанаар ирэх сарын 18-ныг хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. Энэ хэрэгт тус банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Тамгын газрын дарга Л.Уламбаяр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гишүүн Н.Даваа нараас гадна Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, Санхүүгийн зохицуудах хорооны дарга Д.Баярсайхан зэрэг хүмүүсийг яллагдагчаар татсан байгаа аж. Анод банк хууль бусаар хувьцаа гаргаж, 1200 иргэнийг хохироосонд Монголбанкны болон Санхүүгийн зохицуулах хорооны дээрх мэт зарим албан тушаалтныг хууль хяналтынхан буруутай гэж үзэж байгаа юм.
Тэдэнд Эрүүгийн хуулийн банкны тухай хууль тогтоомж зөрчиж, бусдын эд хөрөнгийг завшсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх мэт зүйл ангийн дагуу прокурор яллах дүгнэлт үйлсэн гэнэ. Шүүх хуралд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, С.Хишигжаргал, Х.Нямтайван нар улсын яллагчаар оролцсон юм.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
























