Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
МӨНГӨӨ ХЭМНЭХ ЭНГИЙН АРГА
Zov zovolgii bn
saihan zovlogoonuud bna
tamhinaas garmaar bna zowolgoo ogch tuslaach
Цалин гэж багагүй мөнгө аваад байгаа ч тоймтой хийж бүтээсэн зүйлгүй нэг л мэдэхэд мөнгөгүй болчих үе хүний амьдралд цөөнгүй тохиолддог. Ер нь мөнгийг хэрхэн гамтай зарцуулж болох билээ. Сэтгэл судлаачид болоод эдийн засагчид танд ямар зөвлөгөө өгч буйг хүргэе.
Оройд хүнсний бүтээгдэхүүний үнэ хямд байдаг
Хэрвээ та захаас хүнсний бүтээгдэхүүнээ цуглуулдаг бол хаахаас нь хагас цагийн өмнө ороод л хүнсээ ав. Мөн баасан, бямба ням болоод баярын өдрүүдэд хүнсний зүйл авахаас аль болох зайлсхий.
Их хэмжээгээр авлаа гээд хэмнэлт болдоггүй
Хүнсний зүйлийг их хэмжээгээр нөөцлөх шаардлагагүй. Бараа бүрт хадгалах хугацаа байдаг гэдгийг бүү мартаарай. Их хэмжээгээр авлаа гээд хэмнэлт болдоггүй. Хэрвээ хаяхад хүрвэл та мөнгөө хогийн саванд хийж байгаагаас ялгаа юу байхав.
Бүү яар
Дэлгүүрт ороод л нүдэнд туссан зүйл бүрт шунах шаардлагагүй. Авах зүйлсийнхээ жагсаалтыг гарган бичиж байх нь хамгийн шилдэг арга. Танд яаралтай хэрэгтэй нүдэнд тусаад байсан зүйлээ хоёр гурав хоногийн дараа ахиад нэг хараарай. Хэрвээ үнэхээр танд хэрэгтэй байгаа бол худалдаад ав. Та авсан зүйлдээ сэтгэл ханамжтай байх ёстой шүү дээ. Хэрвээ авах шаардлагагүй санагдаж байвал та мөнгөө хэмнэнэ. Бас сэтгэл зүйн хувьд ч уналтад орохгүй шүү дээ.
Бүх төлбөрөө нэг дор хийх гэж цаг алдах шаардлагагүй
Утас, байр, цахилгаан гээд бүх төлбөрөө нэг дор хийх гээд төлбөр шаардсан бичиг бүрийг хадгалаад суух шаардлагагүй. Ирсэн даруйд нь төлж бай.
Байнга хянамгай бай
Хэнэггүй зангаасаа болоод төлбөрөө ахиад хийчихдэг тохиолдол олон байдаг. Тиймээс худалдан авсан бүтээгдэхүүнийхээ тасалбарыг нягтлаад нэг харчихад гэмгүй. Мөн хэт хямдыг нь бодоод чанаргүй бараа авахгүй байсан нь дээр. Энэ нь үнэтэй бараа авснаас ч илүү мөнгө зарцуулдаг гэдгийг бүү мартаарай..
Тамхиа хая
Хэрвээ та өдөрт нэг хайрцаг тамхи татдаг бол хамгийн багаар бодоход сард 15 мянган төгрөг хаядаг гэсэн үг. Тамхи татахаа больсноор энэ мөнгийг хэмнээд зогсохгүй эрүүл мэндээ ч аврах болно.
Хямдралын карт ашиглаж сур
Байнгын худалдан авагчийн болоод хямдралын картыг сайн ашиглаж бай. Багагүй мөнгө хэмнэдэг гэдгийг та мэдрэх болно.
Эрүүл бай
Өвдөнө гэдэг зөвхөн бие сэтгэлээр хямраад зогсохгүй эдийн засгийн хямралд хүргэдэг.
Зүгээр л дэлгүүр хэсэх шаардлагагүй
Дэлгүүр рүү ямар ч зорилгогүй бүү ор. Мөнгө үрэх нэг л шалтгаан болно.
Гэхдээ хэт их хэмнэлттэй амьдарч байна гээд амьдралын баяр баясгалангаас татгалзаад байвал яаж сайхан амьдрах билээ. Хамгийн гол нь хэрэггүй зүйлд л мөнгө зарцуулахаас зайлсхийж чаддаг байхыг танд сануулж байгаа юм.

0 Сэтгэгдэл
2013.09.23
2013.09.22
2013.09.22