Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Цагдаагийн экс дарга нарын хэргийг хянана
Долдугаар сарын 1-ний хэргээр ял сонссон ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан Г.Ганбаатар, ЭХГ-ын дарга асан Ш.Батсүх нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан. Тус шүүх тэдний гомдлыг нөгөөдөр хэлэлцэхээр товложээ.
Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нар анхан шатны шүүхээс оноосон гурван жил зургаан сарын ялаа эдэлж байгаа. Харин Г.Ганбаатар хоёр жил хорих ял сонссон боловч өршөөгдсөн.
Цагдаагийн экс дарга нар анхан шатны шүүх хууль бус шийдвэр гаргалаа гэж давж заалдах шатны шүүхэд хандсан боловч ялын тогтоолд өөрчлөлт оруулаагүй. Тиймээс өмгөөлөгчдөөрөө дамжуулж, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна.  

Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан