Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Авлига авахгүй, өгөхгүй гэдгээ амла
Авлигатай тэмцэх газар, Монголын Залуучуудын холбоо хамтран НҮБ-аас тунхагласан жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нд тохиох Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан төрийн байгууллагуудын дунд “Авлигаас ангид байх амлалтын дэвтэр” аялуулж эхэлжээ.
Авлигатай тэмцэх нь дан ганц албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажил биш. Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх нь нийгмийн энэхүү сөрөг үзэгдлийг арилгах, таслан зогсооход хамгийн үр дүнтэй үйл ажиллагаа гэдгийг олон улсын туршлагаас харж болно гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын удирдлагын хүсэл зориг, нийтийн албан тушаалтнуудын идэвх чармайлт голлох үүрэгтэй. Тиймээс төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүнд суртал, чирэгдэлгүй хүргэх, ёс зүйгээ эрхэмлэн сахих, нийтийн ашиг сонирхлыг дээдлэн ажиллах, хээл хахууль, шан харамж зэрэг авлигын шинжтэй эрх зүйн зөрчлөөс ангид байхаа илэрхийлсэн албан тушаалтнуудын амлалтыг цуглуулж эхэлсэн байна.
“Авлигаас ангид байх амлалтын дэвтэр”-т төрийн байгууллагуудыг сайн дураараа хамрагдахыг уриалж байна. Уг дэвтрийг өөрийн байгууллагадаа аялуулахыг хүсвэл АТГ-ын 70112434 дугаарын утсаар ярьж болох юм байна.
Авлигатай тэмцэх газар, Монголын Залуучуудын холбоо хамтран НҮБ-аас тунхагласан жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нд тохиох Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан төрийн байгууллагуудын дунд “Авлигаас ангид байх амлалтын дэвтэр” аялуулж эхэлжээ. Авлигатай тэмцэх нь дан ганц албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажил биш. Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх нь нийгмийн энэхүү сөрөг үзэгдлийг арилгах, таслан зогсооход хамгийн үр дүнтэй үйл ажиллагаа гэдгийг олон улсын туршлагаас харж болно гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын удирдлагын хүсэл зориг, нийтийн албан тушаалтнуудын идэвх чармайлт голлох үүрэгтэй. Тиймээс төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүнд суртал, чирэгдэлгүй хүргэх, ёс зүйгээ эрхэмлэн сахих, нийтийн ашиг сонирхлыг дээдлэн ажиллах, хээл хахууль, шан харамж зэрэг авлигын шинжтэй эрх зүйн зөрчлөөс ангид байхаа илэрхийлсэн албан тушаалтнуудын амлалтыг цуглуулж эхэлсэн байна.
“Авлигаас ангид байх амлалтын дэвтэр”-т төрийн байгууллагуудыг сайн дураараа хамрагдахыг уриалж байна. Уг дэвтрийг өөрийн байгууллагадаа аялуулахыг хүсвэл АТГ-ын 70112434 дугаарын утсаар ярьж болох юм байна.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
























