Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Бэрсүүт жүржийн шүүс эмийн нөлөөг 5-10 дахин нэмэгдүүлдэг
Хоорондаа таарамжгүй хүнс гэж байдаг. Тэгвэл эм тарианд харшилдаг хүнс ч бас байдаг аж. Зарим жимс уусан эмний үйлчлэлийг хэд хэдэн нэмэгдүүлж, дотор эрхтнийг хямруулдаг, бүр үйл ажиллагааг нь зогсоох аюултай гэнэ. Тухайлбал, бэрсүүж жүрж яг ийм аюултай нөлөө үзүүлдэг байна. Эм уухдаа бэрсүүт жүржний аяга шүүс уухад л эмний нөлөө 5-10 дахин нэмэгддэг байна. Нэг аяга шүүсийг нэг ширхэг эмтэй уухад 5-10 эмний үйлчлэлтэй ижил хэмжээний нөлөөлөл үзүүлдэг ажээ. Канадын Анагаах ухааны ассоциацын сэтгүүлд бичснээр бэрсүүт жүржинд агуулагддаг фуранокомарин хэмээх бодис эмний үйлчлэлийг дарж байдаг энзимийг устгачихдаг учраас энэ хоёрыг хамт хэрэглэвэл эмний найрлага дахь тэр бүх химийн бодисууд хүний биед үйлчилж эхэлдэг байна. Үүнийг хүний бие тэр бүр боловсруулж шингээж чаддаггүй ажээ.
Саяхан хийсэн нэгэн туршилтаар фелодипин хэмээх цусны даралтны эмийг бэрсүүт жүржний аяга шүүстэй уухад устай ууснаас гурав дахин хүчтэйгээр үйлчилсэн байна. Тэгэхээр тухайн эмнийхээ онцлогоос хамаараад үйлчлэх нөлөө нь ч харилцан адилгүй байдаг аж. Ер нь, цитрус төрлийн жимс тухайлбал жүрж нь бэрсүүт жүржтэй адилхан нөлөөтэй байдаг гэнэ. Харин бидний өдөр тутмын хэрэглээ болсон сүү зарим антибиотикийн нөлөөг үгүй хийдэг байна. Тиймээс ханиад хүрлээ гээд сүү уугаад, антибиотик уувал эм тань үйлчлэхгүй байх магадлал өндөр ажээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан