Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Петровист 4,9 тэрбум төгрөгийн торгууль тавилаа
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын ажлыг авснаас хойш олон нийтийн талархал хүлээсэн цөөнгүй ажил хийсэн О.Магнай ээлжит шийдвэрүүдээ олон нийтэд танилцууллаа. Юуны өмнө олон нийтийг хамгийн их бухимдуулж, зах зээл дэх бүх бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг бензин шатахууны үнэтэй холбоотой асуудлаар Петровис компанид 4,9 тэрбум төгрөгийн торгууль тавьжээ. Үндэсний томоохон нефть импортлогч Петровис зах зээл дэх давамгай байдлаар ашиглан зохиомлоор бензиний хомсдол үүсгэж Өрсөлдөөний тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн учир торгохоор шийдсэн ажээ. Үүгээр зогсохгүй цаашдаа бензин шатахууны үнэ тарифтай холбоотой асуудлаа хариуцсан төрийн байгууллагатай ярьж хэлэлцэн, зөвшилж байж шийдэлд хүрэх ёстой гэдгийг сануулсан байна.
Түүнчлэн ШӨХТГ-аас валютын ханшийг хаана ч нэг ижил байлгахаар шийдвэрлэсэн байна. Ам.долларын ханш гар дээрээс нэг үнээр, банкны албан ёсны ханшаар бас нэг өөр үнээр арилжаалдаг явдал ирэх сарын 1-нээс үгүй болж, бүх газар нэг тогтсон ханштай байх ажээ.
ШӨХТГ-ын гаргасан дараагийн нэг шийдвэр нь олон нийтийг бас л хооронд нь маргалдуулдаг архи, согтууруулах ундааны нэртэй холбоотой. Их эзэн хааныхаа нэрийг архи, тамхинаас эхлээд болохгүй бүтэхгүй янз бүрийн зүйл нэрлэж байгаа нь гутамшигтай явдал гэж олон жил ярьсны эцэст “Чингис хаан” , “Соёмбо” гэсэн нэрийг төр өөрийн мэдэлд патентжуулан авахаар болсон байна. Энэхүү шийдвэр хэрэгжээд эхлэхээр архи, тамхи, үйлчилгээний газруудын алийг нь ч Чингис хаан, Соёмбо гэх мэтээр нэрлэх эрхгүй болох юм.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын ажлыг авснаас хойш олон нийтийн талархал хүлээсэн цөөнгүй ажил хийсэн О.Магнай ээлжит шийдвэрүүдээ олон нийтэд танилцууллаа. Юуны өмнө олон нийтийг хамгийн их бухимдуулж, зах зээл дэх бүх бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг бензин шатахууны үнэтэй холбоотой асуудлаар Петровис компанид 4,9 тэрбум төгрөгийн торгууль тавьжээ. Үндэсний томоохон нефть импортлогч Петровис зах зээл дэх давамгай байдлаар ашиглан зохиомлоор бензиний хомсдол үүсгэж Өрсөлдөөний тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн учир торгохоор шийдсэн ажээ. Үүгээр зогсохгүй цаашдаа бензин шатахууны үнэ тарифтай холбоотой асуудлаа хариуцсан төрийн байгууллагатай ярьж хэлэлцэн, зөвшилж байж шийдэлд хүрэх ёстой гэдгийг сануулсан байна. Түүнчлэн ШӨХТГ-аас валютын ханшийг хаана ч нэг ижил байлгахаар шийдвэрлэсэн байна. Ам.долларын ханш гар дээрээс нэг үнээр, банкны албан ёсны ханшаар бас нэг өөр үнээр арилжаалдаг явдал ирэх сарын 1-нээс үгүй болж, бүх газар нэг тогтсон ханштай байх ажээ.
ШӨХТГ-ын гаргасан дараагийн нэг шийдвэр нь олон нийтийг бас л хооронд нь маргалдуулдаг архи, согтууруулах ундааны нэртэй холбоотой. Их эзэн хааныхаа нэрийг архи, тамхинаас эхлээд болохгүй бүтэхгүй янз бүрийн зүйл нэрлэж байгаа нь гутамшигтай явдал гэж олон жил ярьсны эцэст “Чингис хаан” , “Соёмбо” гэсэн нэрийг төр өөрийн мэдэлд патентжуулан авахаар болсон байна. Энэхүү шийдвэр хэрэгжээд эхлэхээр архи, тамхи, үйлчилгээний газруудын алийг нь ч Чингис хаан, Соёмбо гэх мэтээр нэрлэх эрхгүй болох юм.
0 Сэтгэгдэл
























