Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
“Дэлхийг тойрон аялагчдын клуб” ТББ 380 иргэнийг залилжээ
Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс “Дэлхийг тойрон аялагчдын клуб” төрийн бус байгууллагынханд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тус байгууллага “АНУ-ын “Даймонд холидэй” компанитай түншлэлийн холбоотой. Монголын иргэдийг гадаадад аялуулна, урт болон богино хугацаагаар жуулчлалд урьж байна. Иргэдийг гадаадад сургана” гэх мэтээр сүлжээ үүсгэн бусдаас их хэмжээний мөнгө залилсан байна.
Тэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар түгээж, цахим хуудсаар дамжуулан сүлжээндээ гишүүн бүртгэдэг аж. Ингэхдээ нэг иргэнээс бүртгэлийн хураамж гэж 205-380 ам.доллар авч, гишүүнчлэлээр оруулсан хүн бүрт тодорхой хэмжээний урамшуулал олгох байдлаар бүртгэл явуулжээ.
 Одоогоор Мөрдөн байцаах газар залилуулж хохирсон 380 гаруй иргэний өргөдлийг хүлээж аваад байна. Дээрх ТББ нэг ч иргэнийг гадаад улс руу явуулаагүй нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ.  
Б.Алтан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан