Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Өнөөдөр болох үйл явдлууд
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж  Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт, МАН-аас намын жагсаалтаар орж ирж байгаа , МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл, нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгуулиар олонхийн санал авсан Д.Арвин, МАХН-аас намын жагсаалтаар орж ирэх Д.Оюунбаатар нарыг тангараг өргүүлнэ.

-Мах, хүнсний бөөний худалдааны “Хүчит шонхор” зах дээр наймаа хийгчид захын удирдлагуудтайгаа тохиролцож чадахгүй байгаа тухайгаа хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэх юм байна.

-ХААИС-ийн 50 оюутныг олон улсын “Мерси кор” байгууллагын тэтгэлгээр сургах талаар мэдээлэл хийнэ

Барак Обама өрсөлдөгчөө зоог  урьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама саяын сонгуулиар Бүгднайрамдах намаас нэр дэвшиж өөртэй нь өрсөлдсөн  Митт Ромниг өнөөдөр Цагаан ордонд болох  үдийн зоогт урьжээ.

Өмнө нь Митт Ромнитой сонгуулийн дараа уулзах тухайгаа Барак Обама  нэг биш удаа ярьж байсан гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Керни тэмдэглэсэн байна. Зоогийн үеэр юу ярих талаар мэдээлээгүй, хэвлэл мэдээллийнхнийг байлцуулахгүй гэжээ.

Энэ нь өрсөлдөгчдийн хувьд сонгуулийн дара ауулзаж байгаа анхны тохиолдол юм байна.

Ираны Элчин сайдын яаманд халджээ

Германы нийслэл Берлин дэх Ираны ЭСЯ руу үл мэдэгдэх этгээд халдлаа гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. 30 орчим хүн дипломат байгууллагын нутагт халдан орж Ираны төрийн далбааг урж, барилгын хана руу нь будаг шүршсэн байна. Цагдаагийнхан 10 хүнийг саатуулжээ. Ямар үзэл бодлын үүднээс яагаад ингэснийг тогтоогоогүй байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан