Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
ОК сэтгүүл Кристен Стюартыг жирэмсэн гэдгийг зарлав

“Хиртэлт” киногоороо дэлхий дахинаа танил болсон Холливудын хосууд Кристен Стюарт, Роберт Паттинсон нар ирэх жил шинэ хүнээ хүлээж авахаар бэлтгэл хангаж байгаа гэнэ. “ОК” сэтгүүл хэдийгээр жүжигчдийн албан ёсны эх сурвалжаар баталгаажуулаагүй ч Стюарт хүүхэдтэй болсон гэсэн мэдээг Паттинсонд дуулгасан гэж бичжээ. Залуус хүүхдээ хаана төрүүлж хэрхэн өсгөх талаараа маш нарийн төлөвлөгөө гаргаж эхэлсэн гэнэ. Паттинсон Лос Анжелост биш өөрийнхөө төрсөн нутаг Англид хүүхдээ төрүүлж өсгөхөөр шийдсэн байна. Одоо тэдний хуримын товыг л сонсох үлдлээ хэмээн хэвлэлийнхэн анаж байгаа тухай ч өгүүлжээ. Харин энэ мэдээг олон нийт үнэн гэдэгт эргэлзэж байгаа аж. Учир нь Стюарт ээж болоход бэлэн биш хэмээн мэдэгдэж байсан нь саяхан. Мөн тэд эвлэрсэн эсэх нь эргэлзээтэй байгаа гэж үзэж буй аж. Энэ бүх эргэлзээг удахгүй хосууд тайлах биз ээ.
Hurdan jiremsluulj avahgui bol haa hamaagui yvaad bdag gar um bishuu

0 Сэтгэгдэл
2012.11.29