Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Долоон аймгийн 16 суманд өвөлжилт хүндэрчээ
Архангайн Хотонт, Төвшрүүлэх, Завханы Идэр, Сонгино, Өвөрхангайн Бүрд, Есөнзүйл, Уянга, Хархорин, Хужирт, Увсын Баруунтуруун, Наранбулаг, Малчин, Хяргас, Сэлэнгийн Ерөө, Төв аймгийн Дэлгэрхаан, Ховдын Чандмань зэрэг 7 аймгийн 16 суманд өвөлжилт хүндрээд байна. Эдгээр нутгийн зарим газраар цасны зузаан 20-50 см, хунгарласан газраа 60-130 см-т хүрчээ. Ийм мэдээллийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийх үеэрээ авчээ. Өнөөдөр тэрээр Улсын онцгой комиссийн гишүүдтэй уулзаж, эдгээр аймагт ямар тусламж үзүүлж байгаа болон цагийн байдал хүндрэхэд хэрхэн ажиллах төлөвлөгөөтэйг тодруулж, зарим үүрэг даалгавар өглөө.
Аймаг, хөдөө орон нутгаас тусламж хүссэн санал, хүсэлт ирээгүй гээд налайж суусаар цагийг нь тулгадаг зуршил Улсын онцгой комисст бий. Ингэж хүлээлгүй, байнгын бэлэн байдалд байж, санаачилгатай ажиллахыг зөвлөөд аймгуудын цэргийн ангийн машинуудыг даваа, зам харгуйн цас арилгахад дайчлахыг  үүрэг болголоо.
Мөн Улсын онцгой комиссийг яаралтай хуралдуулж, өвөлжилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй аймгуудад хүрч ажиллах төлөвлөгөө гарган өнөөдрийн дотор багтаан танилцуулж маргаашаас ажлаа эхлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан мэдээнээс харахад 2012 оны 12 дугаар сар,  2013 оны эхний сард цас олон жилийн дунджаас ахиу хэмжээтэй орж, агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Одоо цас ихтэй байгаа нутгаар цасны зузаан улам нэмэгдэж иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ, малчдын амьдрал ахуй хүндэрч магадгүй байна. Иймд ниргэсэн хойно нь хашхирах биш, урьдчилж бэлтгэл хангадаг зарчмаар Улсын онцгой комисс ажиллах учиртай гэдгийг  Ерөнхий сайд комиссийн гишүүдэд анхаарууллаа.

Д.Намнан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан