Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр дэлхийн ДОХ-ын эсрэг өдөр
Дэлхий нийтээрээ арванхоёрдугаар сарын 1-нийг ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай улсын хувьд энэ өдрийг жил болгон тэмдэглэж, энэ төрлийн өвчин туссан иргэддээ сэтгэл санааны тусламж үзүүлдэг. Монгол Улсад ХДХВ-ийн анхны тохиолдол 1992 онд оношлогдож 2012 оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын нийт 121 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн. ХДХВ, ДОХ-ын улмаас 17 хүн нас барсан байна. Нийт халдвартай хүмүүсийн 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэй байгаагаас өндөр эрсдэлт бүлгийн хүн ам дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд ХДХВ-ийн халдварыг 100 хувь бэлгийн замаар авсан байдаг аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан