Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Эрхүүгийнхэн манай 40 мянган өрхийг гэрийн халаагуураар хангана
Эрхүүгийн их сургуулийн багш эрдэмтдийн боловсруулсан цахилгаан халаагуураар монгол гэр халаах төслийг Монгол Улсын Засгийн газар дэмжсэн байна. Ойрын жилүүдэд хамтран хэрэгжүүлэх энэ төслйин протоколд Улаанбаатар хотын захирагч, Орхон аймгийн Ардчилсан намын дарга нар гарын үсэг зуржээ.

Энэ нь нийтдээ 40 мянган айлыг ийм цахилгаан халаагуураар хангах тухай төсөл юм. Үүнийг Эрхүүгийн их сургуулийн сургалт үйлдвэрлэлийн “Термостат” компани үйлдвэрлэн нийлүүлнэ. 2013 оны эцэс гэхэд Улаанбаатар, Эрдэнэт хотын гэр хорооллын 20 мянган айлд ийм халаалт тавих юм байна. Цаашдаа Эрдэнэт хотын 100 мянган өрхөд ийм халаалт тавихаар тус аймгийн Ардчилсан нам төлөвлөж байгаа юм байна.

Нэг сарын дотор бэлэн болох эдгээр халаагуур  нь тус бүр нь 330 мянган төгрөгийн үнэтэй гарна гэнэ. Цаашид Эрхүүгийн их сургуулийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор гэр хорооллыг цэвэр ус, халаалтын системд холбож жижиг орон сууц барих төсөл хэрэгжүүлэх юм байна.

Өнөөдөр Улаанбаатар, Эрдэнэт бусад хотуудад гэр хорооллын олон зуун мянган айл өрх хэдэн зуун мянган тонн нүүрс шатаан хотын агаарыг бохирдуулж байгаа юм. Өнгөрсөн өвөл Улаанбаатар хотод ийм халаалтын 55 систем суурилуулсан юм.
0 Сэтгэгдэл
Энэ нь нийтдээ 40 мянган айлыг ийм цахилгаан халаагуураар хангах тухай төсөл юм. Үүнийг Эрхүүгийн их сургуулийн сургалт үйлдвэрлэлийн “Термостат” компани үйлдвэрлэн нийлүүлнэ гэжээ. Манай ШУТИС, дулаан цахилгааны эрчим хүчний салбарынхан төсөл хэрэгжүүлэх үү?
Энэ нь нийтдээ 40 мянган айлыг ийм цахилгаан халаагуураар хангах тухай төсөл юм. Үүнийг Эрхүүгийн их сургуулийн сургалт үйлдвэрлэлийн “Термостат” компани үйлдвэрлэн нийлүүлнэ гэжээ. Манай ШУТИС, дулаан цахилгааны эрчим хүчний салбарынхан төсөл хэрэгжүүлэх үү?
Хамгийн их уншсан