Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Л.БУЛГАН: ХДХВДОХ-ЫН ХАЛДВАР 20-40-НАСНЫХНЫ ДУНД ИХ БАЙНА
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нийг дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-тoй тэмцэх өдөр болгосон. Энэ хүрээнд НҮБ-ын Хүн амын сангийнхан залуучууд руу хандсан ажил хийж эхэлсний нэг нь өнгөрсөн баасан гарагт Кино урлагийн дээд сургууль дээр оюутнуудад мэдлэг түгээх зорилгоор ХДХВ/ДОХ-ын сэдвээр жүжигчилсэн тоглолт хийсэн юм. Энэ үеэр тус сангийн Шадар суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Л.Булганаас зарим зүйлийг тодрууллаа.
-Он гарсаар ХДХВ/ДОХ-ын халдвар маш хурдацтай нэмэгдэж 121 хүрээд байна. Өвчний тархалтыг хазаарлахын тулд танай сангаас ямар ажил хийж байна вэ?
-Манай улсад энэ өвчин 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2004 он хүртэл ХДХВ/ДОХ-ын таван тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хойш энэ оны арваннэгдүгээр сар хүртэл 116 болж нэмэгдсэн. Энэ нь өмнөхөөсөө 95.9 хувиар өссөн гэсэн үг. Гэтэл арваннэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн дотор таван тохиолдол шинээр бүртгэгдлээ. Халдвартай иргэдийн ихэнх нь 20-40 насныхан буюу идэвхтэй хөдөлмөр эрхлэх насныхан эзэлж байна. Тиймээс залуучуудад энэ өвчний талаархи бүрэн мэдлэг олгож, хандлагыг нь өөрчлөх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зөв дадал суулгах ёстой. Манайд залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх газар үнэхээр хомс. Ний нуугүй хэлэхэд, залуусын дунд шоу цэнгээн, архидалт их байна. Энэ чиглэлээр тодорхой ажил хийхээр төлөвлөн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх гэж байгаа.
-Халдвартай хүмүүсийг нийгмээс гадуурхаж, нүд үзүүрлэдэг. Гэтэл гадаадын орнуудад эрх ашиг нь зөрчигддөггүй гэсэн. Энэ асуудлыг бодлогоор зохицуулах хэрэгтэй юм шиг ээ?
-Энэ бол цэвэр хандлагын асуудал л даа. ХДХВ/ДОХ-той болсон нь тухайн хүний буруу биш. Тиймээс залуучуудад эерэг хандлагыг суулгаж өгөх нь чухал. Тэгэхгүй бол гадуурхах явдал байсаар л байх болно.
-ХДХВ/ДОХ-той хүмүүсийн эмчилгээний зардал өндөр байдаг. Халдвартай иргэдийн эм тариаг санхүүжүүлдэг төсөл удахгүй дуусах гэж байгаа гэсэн?
-Халдвартай хүмүүсийн эмчилгээний зардал, өртөг маш өндөр. Эм нь ховор. Нэг төрлийн эм халдвартай бүх хүнд тохирно гэж байхгүй. Глобал сангийн төслийн хугацаа дуусах хараахан болоогүй байгаа. Гэхдээ энэ зардлыг гаргахгүйн тулд урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх хэрэгтэй. Залуучуудын мэдлэгийн хүрээг тэлж, зөв системтэй мэдээлэл хүргэх нь чухал. Тиймээс бид энэ талын ажлыг түлхүү хийхээр төлөвлөсөн.
-Халдвартай нэг хүний ард 500 хүн байна гэсэн яриа байдаг. Манайд илрээд буй нэг тохиолдлын цаана ийм тооны хүн байдаг гэхээр иргэдийн дунд айдас түгшүүр их байх. Энэ тоо үнэн юм уу?
-ДЭМБ-аас гаргасан тоогоор нэг хүний цаана 500 хүн бий гэсэн статистик байдаг. Монголын хувьд ч гэсэн байх магадлалтай. Яагаад гэвэл манайд БЗХӨ-ний тархалт маш өндөр. Ийм тохиолдолд байхгүй гэх газаргүй.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нийг дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-тoй тэмцэх өдөр болгосон. Энэ хүрээнд НҮБ-ын Хүн амын сангийнхан залуучууд руу хандсан ажил хийж эхэлсний нэг нь өнгөрсөн баасан гарагт Кино урлагийн дээд сургууль дээр оюутнуудад мэдлэг түгээх зорилгоор ХДХВ/ДОХ-ын сэдвээр жүжигчилсэн тоглолт хийсэн юм. Энэ үеэр тус сангийн Шадар суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Л.Булганаас зарим зүйлийг тодрууллаа. -Он гарсаар ХДХВ/ДОХ-ын халдвар маш хурдацтай нэмэгдэж 121 хүрээд байна. Өвчний тархалтыг хазаарлахын тулд танай сангаас ямар ажил хийж байна вэ?
-Манай улсад энэ өвчин 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2004 он хүртэл ХДХВ/ДОХ-ын таван тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хойш энэ оны арваннэгдүгээр сар хүртэл 116 болж нэмэгдсэн. Энэ нь өмнөхөөсөө 95.9 хувиар өссөн гэсэн үг. Гэтэл арваннэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн дотор таван тохиолдол шинээр бүртгэгдлээ. Халдвартай иргэдийн ихэнх нь 20-40 насныхан буюу идэвхтэй хөдөлмөр эрхлэх насныхан эзэлж байна. Тиймээс залуучуудад энэ өвчний талаархи бүрэн мэдлэг олгож, хандлагыг нь өөрчлөх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зөв дадал суулгах ёстой. Манайд залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх газар үнэхээр хомс. Ний нуугүй хэлэхэд, залуусын дунд шоу цэнгээн, архидалт их байна. Энэ чиглэлээр тодорхой ажил хийхээр төлөвлөн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх гэж байгаа.
-Халдвартай хүмүүсийг нийгмээс гадуурхаж, нүд үзүүрлэдэг. Гэтэл гадаадын орнуудад эрх ашиг нь зөрчигддөггүй гэсэн. Энэ асуудлыг бодлогоор зохицуулах хэрэгтэй юм шиг ээ?
-Энэ бол цэвэр хандлагын асуудал л даа. ХДХВ/ДОХ-той болсон нь тухайн хүний буруу биш. Тиймээс залуучуудад эерэг хандлагыг суулгаж өгөх нь чухал. Тэгэхгүй бол гадуурхах явдал байсаар л байх болно.
-ХДХВ/ДОХ-той хүмүүсийн эмчилгээний зардал өндөр байдаг. Халдвартай иргэдийн эм тариаг санхүүжүүлдэг төсөл удахгүй дуусах гэж байгаа гэсэн?
-Халдвартай хүмүүсийн эмчилгээний зардал, өртөг маш өндөр. Эм нь ховор. Нэг төрлийн эм халдвартай бүх хүнд тохирно гэж байхгүй. Глобал сангийн төслийн хугацаа дуусах хараахан болоогүй байгаа. Гэхдээ энэ зардлыг гаргахгүйн тулд урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх хэрэгтэй. Залуучуудын мэдлэгийн хүрээг тэлж, зөв системтэй мэдээлэл хүргэх нь чухал. Тиймээс бид энэ талын ажлыг түлхүү хийхээр төлөвлөсөн.
-Халдвартай нэг хүний ард 500 хүн байна гэсэн яриа байдаг. Манайд илрээд буй нэг тохиолдлын цаана ийм тооны хүн байдаг гэхээр иргэдийн дунд айдас түгшүүр их байх. Энэ тоо үнэн юм уу?
-ДЭМБ-аас гаргасан тоогоор нэг хүний цаана 500 хүн бий гэсэн статистик байдаг. Монголын хувьд ч гэсэн байх магадлалтай. Яагаад гэвэл манайд БЗХӨ-ний тархалт маш өндөр. Ийм тохиолдолд байхгүй гэх газаргүй.
С.Заяа
0 Сэтгэгдэл
























