Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Агаарын бохирдол ургийн гажигт нөлөөлж буй эсэхийг судална
Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Эрүү нүүрний эмгэг судлалын тасгаас хотын утаа ургийн гажигт нөлөөлж буй эсэхийг судлахаар болжээ. Учир нь тус тасгаар эмчлүүлж буй өвчтнүүдийн 60-70 хувь нь нийслэлийн иргэд гэнэ. Тиймээс Улаанбаатар хот дахь агаарын бохирдолтой холбоотойгоор төрөлхийн гаж хөгжлийн тохиолдол ихсэж байгаа тухай судалгааны ажил хийх нь зүйтэй гэж үзсэн байна. Манайд энэ төрлийн судалгаа байдаггүй бөгөөд тухайн эмэгтэй жирэмсэн байхдаа тамхи хэрэглэсэн эсэхтэй нь холбож судалсан гадны судалгаа л байдаг аж. Уг судалгаанд жирэмсэн эх өдөрт 10 буюу түүнээс дээш тооны тамхи татахад тухайн ураг төрөлхийн гаж хөгжилтэй төрөх эрсдэл 20 хувиар нэмэгддэг нь батлагджээ. Тэгэхээр Улаанбаатар хотын агаарын бохирдол ургийн гажигт нөлөөлөх нь гарцаагүй гэж тэд үзсэн байна. Харин чухам ямар хэмжээнд нөлөөлж буйг судалж тогтоогоод нийслэлийн удирдлагуудад танилцуулах юм байна.
Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Эрүү нүүрний эмгэг судлалын тасгаас хотын утаа ургийн гажигт нөлөөлж буй эсэхийг судлахаар болжээ. Учир нь тус тасгаар эмчлүүлж буй өвчтнүүдийн 60-70 хувь нь нийслэлийн иргэд гэнэ. Тиймээс Улаанбаатар хот дахь агаарын бохирдолтой холбоотойгоор төрөлхийн гаж хөгжлийн тохиолдол ихсэж байгаа тухай судалгааны ажил хийх нь зүйтэй гэж үзсэн байна. Манайд энэ төрлийн судалгаа байдаггүй бөгөөд тухайн эмэгтэй жирэмсэн байхдаа тамхи хэрэглэсэн эсэхтэй нь холбож судалсан гадны судалгаа л байдаг аж. Уг судалгаанд жирэмсэн эх өдөрт 10 буюу түүнээс дээш тооны тамхи татахад тухайн ураг төрөлхийн гаж хөгжилтэй төрөх эрсдэл 20 хувиар нэмэгддэг нь батлагджээ. Тэгэхээр Улаанбаатар хотын агаарын бохирдол ургийн гажигт нөлөөлөх нь гарцаагүй гэж тэд үзсэн байна. Харин чухам ямар хэмжээнд нөлөөлж буйг судалж тогтоогоод нийслэлийн удирдлагуудад танилцуулах юм байна. С.Заяа
0 Сэтгэгдэл
























