Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Туул голын сүйтгэсэн компаниудаар нөхөн сэргээлт хийх мөнгийг нь гаргуулна
Нийслэлийн байгаль хамгаалах газраас 10, 11-р сард Туул голын ойролцоох суурьшлын бүсэд хайрганы хайгуулын болон олборлолтын зөвшөөрөлтэй 84 байгууллага ажиллаж байгааг шалгалтаар тогтоожээ. Мөн “Эрэл”, “Туул сонгинын усны нөөц” компани, “СТН” Улсын үйлдвэрийн газар, “Баярс констракшн” зэрэг найман аж ахуйн нэгжийн экологид учруулсан хохирлыг нөхөн сэргээх зардалд 9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Энэхүү хайрганы карьерууд нь Туул голын урсац болон Өлзийт хорооллын оршин суугчдын амьдрах орчин, зам харгуйд сөргөөр нөлөөлж байгаа аж. Тиймээс үүнийг цаашид үйл ажиллагааг нь бүрэн зогсоох үүднээс Туул голын ай савд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоох хүсэлтийг хотын захирагчид хүргүүлэх аж.
Дээрх 84 аж ахуйн нэгжийн тусгай зөвш өөрлийг цуцлаад зогсохгүй, ашигласан талбай тус бүрт нь нөхөн сэргээлт хийлгүүлэх юм. Эсвэл нөхөн сэргээлтэд шаардлагатай хөрөнгийг тухайн аж ахуйн нэгжээр гаргуулж, мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх аж. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Туул голын орчимд олборлолт хийж байсан ч нөхөн сэргээлт хийлгүй орхисон найман байгууллагын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Нийслэлийн байгаль хамгаалах газраас тооцон гаргажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан