Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Аймгуудад өвөлжилт хүндэрч түргэний машин явж чадахгүйд хүрчээ
Эрүүл мэндийн яамныхан энэ сарын 4-ны өдөр телемедицин суурилуулсан аймгийн Эрүүл мэндийн газруудтай холбогдож эхийн эндэгдлээс сэргийлэхээр  ямар  ажил хийж байгаа болон өвөлжилтийн байдалтай танилцлаа.  Аймгуудын ЭМГ-ынхны мэдээлснээр цас их орсон. Автомашин болон сэлбэг, дугуй муудсан зэрэг тулгарч буй бэрхшээлүүдээ хэлэхийн зэрэгцээ төсвийг танаснаас болж гарч буй өрийг барагдуулж өгөхийг хүссэн байна. Энэ үеэр Ховд аймгийн цахилгаан тасран тус хуралд орж чадахгүй болсноо утсаар мэдэгдсэн. Сүхбаатар аймгийн урд дөрвөн  сумын цасны зузаан 25-30 см-т хүрч байдал хүндхэн, түргэн тусламжийн машин нь эвдэрч хувийн машинаар явж байгаа, цас ихтэй тул бензин зарцуулалт ихэссэнийг тус аймгийн ЭМГ-ын дарга дуулгав.  Харин Өвөрхангай аймгийн нийт нутаг цасан бүрхүүлтэй байгаагаас 60 хувь нь зудын байдалтай, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумдад түргэн тусламжинд явдаг “469” маркийн автомашины 12 дугуй, 3 тн шатахуун нэн түрүүнд шаардлагатай байгааг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хэлэв. Архангай аймгийн хувьд нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй байгаагаас 6 сум зудын байдалтай, төрөх дөхсөн эхчүүдийг эхийн амрах байранд ирүүлж байгаа юм байна. Түүнчлэн хоёр  суманд түргэн тусламжийн автомашин зайлшгүй шаардлагатай байгааг дуулгалаа.
Б.Мягмаржав
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан