Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
АЙМГУУДАД ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧ ТҮРГЭНИЙ МАШИН ЯВЖ ЧАДАХГҮЙД ХҮРЧЭЭ
Эрүүл мэндийн яамныхан телемедицин суурилуулсан аймгуудын Эрүүл мэндийн газруудтай холбогдож эхийн эндэгдлээс сэргийлэх ямар ажил хийж байгаа болон өвөлжилтийн байдалтай энэ сарын 4-нд танилцлаа. Аймгуудын ЭМГ-ынхны мэдээлснээр цас их орсон, автомашины сэлбэг, дугуй муудсан зэрэг тулгарч буй бэрхшээлүүдээ хэлэхийн зэрэгцээ төсвийг танаснаас гарч буй өрийг барагдуулж өгөхийг хүссэн байна. Сүхбаатар аймгийн урд талын дөрвөн сумын цасны зузаан 25-30 см-т хүрсэн, түргэн тусламжийн машин нь эвдэрч хувийнхаа машинаар албаа залгуулж буйгаас бензин зарцуулалт ихэссэнийг тус аймгийн ЭМГ-ын дарга дуулгав. Харин Өвөрхангай аймгийн нийт нутаг цасан бүрхүүлтэй байгаагаас 60 хувь нь зудын байдалтай, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумдад түргэн тусламжинд явдаг “УАЗ-469” маркийн автомашины 12 дугуй, гурван тонн шатахуун нэн түрүүнд шаардлагатай байгааг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хэлэв. Архангай аймгийн хувьд нийт нутаг цасан бүрхүүлтэй байгаагаас зургаан сум зудын байдалтай, төрөх дөхсөн эхчүүдийг эхийн амрах байранд хүлээн авч байгаа гэнэ. Түүнчлэн хоёр суманд түргэн тусламжийн автомашин зайлшгүй шаардлагатай байгааг дуулгалаа.
0 Сэтгэгдэл
























