Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Р.Энхсайхан: Ахмадууд болон хүүхдүүд бэртэх нь их байна

Яаралтай тусламж эрхэлсэн дэд захирал Р.Энхсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танайд хальтиргаа гулгаатай холбоотой дуудлага хэр ирж байна вэ?
-Өдөрт 250-300 хүн яаралтай тусламжийн тасагт ирдэг. Үүнээс дунджаар 25-30 хүн хальтиргаа гулгаанаас болж гэмтэж ирж байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өмнөх жилүүдийг бодвол энэ жил их хүйтэн өвөл болно гэсэн. Хальтиргаа гулгаа ч их байгаа энэ үед болгоомж, сэрэмжтэй явахыг иргэдэд анхааруулж хэлмээр байна. Манайд эмнэлгийн тусламж авч буй иргэдийг 100 хувь гэж үзвэл 25 хувь нь хальтиргаа гулгаатай холбоотой гэмтэж, бэртсэн хүмүүс юм.
-Хальтиргаа гулгаанаас үүдсэн зам тээврийн осол хэр нэмэгдсэн бэ?
-Гадаа хасах бараг 30 хэм хүрээд байна. Анхаарал болгоомжгүй явснаас авто машины осол мөн л нэмэгдсэн. Техникийн бүрэн бүтэн байдлыг анхаарч, замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж анхаарал болгоомжтой явах хэрэгтэй.
-Архинаас үүдэж осгож бэртсэн иргэн хэр их ирж байна вэ?
-Шинэ жил ойртож байна. Иймээс архи дарсыг зөв боловсон хэрэглээрэй гэж иргэддээ анхааруулъя. Архи хэтрүүлэн хэрэглэн гудамжинд согтуу унаад осгож хөлдөх үзэгдэл мөн л нэмэгдээд байна. Архи дарс хэтрүүлэн хэрэглэх нь захын тулгуур эрхтэний судасны үйл ажиллагааг нарийсгадаг. Үүнийг манай гэмтлийн эмч нар судалгаагаар тогтоосон.
-Бэртэж гэмтэж байгаа хүмүүсийг насны ангиллаар нь авч үзвэл хэд орчим насныхан байна вэ?
-Хальтиргаа гулгаатай холбогдуулан НИТХ-ын тогтоол гарсан. Аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшил газар болон эргэн тойрон дахь нийтийн эзэмшлийн газрын цас мөсийг арилгах үүрэг өгсөн. Гэтэл үүргээ биелүүлээгүйгээс настай хүмүүс болон бага насны хүүхэд хальтирч хөл, гараа хугалах нь эрс ихэслээ. Орцноосоо гараад л бэртэл авдаг болж. Иймд аж ахуйн нэгжүүд гарсан дүрэм журмыг биелүүлэх шаардлагатай байна.
-Орон нутагт хэр байгаа бол. Мэдээлэл ирж байна уу?
-Холын замд гарах иргэд цаг агаарын байдлыг ажиж, техникийнхээ бүрэн бүтэн байдлыг хангасан хойноо хөдөө явах хэрэгтэй байна. Зам гүвээ хаагдах мөн бүрэн бус техниктэй холын замд гарч машин нь эвдэрч, хөлдөж осгосон дуудлага ирсээр байгаа. Үүнээс гадна малчид малдаа явахдаа дулаан хувцаслахгүй гарснаас гар, хөлөө хөлдөөх нь наад захын үзэгдэл болоод байгаа.
-Иргэд ихэвчлэн согтуудаа осгож хөлдөж байна уу. Өөр ямар шалтгаанаар осгож байна вэ?
-Согтуугаас гадна хороо дүүрэг хэсгүүдэд байгаа нийгмийн ажилчид тухайн хорооныхоо амьдралын баталгаажих төвшингөөс доогуур иргэдээ анхаармаар байна. Тэгэхгүй бол хэвтрийн хүнд өвчтөн, бага насны хүүхэд түлэх түлээгүйгээс осгож хөлдөж ирэх харамсалтай тохиолдол гарсан.
-Яаралтай тусламжийн төвд өдөрт хэдэн эмч ажиллаж байна вэ. Ачааллаа дийлж байна уу?
-Яаралтай тусламжийн тасагт өдөрт гурван эмч ажилладаг. Өдөрт дунджаар 300 хүн ирж байгаа гэж үзвэл нэг эмч 100 хүн үзэж байна гэсэн үг. Иргэдийн гэмтлээс нь шалтгаалаад шархыг нь цэвэрлээд шохой тавина, татлага хийнэ. Нэг эмч өдөрт 100 хүн үзэж байна гэдэг хэрээс хэтэрсэн тоо л доо.

0 Сэтгэгдэл