Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий Ассамблейн 20 дугаар чуулганд оролцлоо
Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж 2012 оны 11 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулагдсан Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий Ассамблейн ээлжит 20 дугаар чуулганд оролцоод ирлээ. Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын дотоод дүрмийн 53 дугаар зүйлийг баримтлан Ерөнхий Ассамблейн ерөнхийлөгч Жин Пьер Нанагийн гаргасан шийдвэрийн дагуу Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Үндсэн хууль батлагдсаны 40 жилийн ойн жил зохион байгуулагдаж байгаа уг чуулганд 39 гишүүн орон, 11 ажиглагч орны нийт 160 гаруй төлөөлөгч оролцсон.
Женев хотын Олон улсын хурлын төвд зохион байгуулагдсан 20 дугаар чуулганаар Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий Ассамблейн удирдлага, Гүйцэтгэх зөвлөлийн зарим гишүүдийг сонгосноос гадна 19 дүгээр чуулганаас хойш гишүүнээр элссэн Бүгд Найрамдах Киргиз Улсыг танилцуулж, БНСУ, Португаль, Монака, Мальт, Серби, Франц, Чили, Украин, Швейцари зэрэг ажиглагч гишүүн улсуудын статусыг дахин баталгаажуулсан байна. Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий Ассамблейн 20 дугаар чуулганы үеэр ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж “Сүүлийн жилүүдэд Монгол Улсад тохиолдсон гамшгийн хор уршгийг арилгах болон яаралтай тусламжийн үйл ажиллагаа” сэдвээр үг хэлж, танилцуулга хийлээ. Мөн чуулганы үеэр Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Наваф Аль Слейби, ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах хэрэг эрхэлсэн сайд В.А.Пучков, Бүгд Найрамдах Киргиз, Казахстан Улсын Онцгой байдлын сайдуудтай уулзаж, хамтран ажиллах, харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцаж тохиролцлоо. ОБЕГ-ын төлөөлөгчид Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий Ассамблейн 20 дугаар чуулганд оролцохоор явах замдаа ОХУ-ын Онц байдлын яамны Иргэний хамгаалалтын академид зочлон тус академийн хичээлийн байр, анги танхим, сургалтын баазтай танилцаад орлогч дарга А.Р.Межов, Тусгай факультетын декан С.В.Горбунов нартай уулзаж, Монгол Улсын Онцгой байдлын албанаас суралцаж буй сонсогчдын сургалтын байдал, хэлний бэрхшээл, цаашид оюутнуудын тоог нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцсон байна.

0 Сэтгэгдэл