Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Хотын дарга Э.Бат-Үүл НМХГ-ын дансыг хааж 581 хүний эрхэнд халдаж байна
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хувийн улс төр хэрээс хэтэрч, НМХГ-ын 581 албан хаагчийн эрх ашгаар оролдож эхэлжээ. НМХГ-ын дээрх албан хаагчид өнгөрсөн сарын цалингаа бүтнээр нь авч чадаагүй байгаа аж. Шалтгаан нь хотын даргатай холбоотой гэнэ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн сарын 13-нд тус газрын төрийн сан дахь дансыг нь хаалгасан байна. Уг нь, НМХГ-ын дарга нь хотын даргатай ямар нэгэн холбоотой зүйл байхгүй аж. Тус байгууллага нь босоо удирдлагатай байдаг гэнэ. Тодруулбал, Шадар сайд Д.Тэрбишдагва МХЕГ-ын ерөнхий байцаагч буюу тус газрын даргыг томилж, ерөнхий байцаагч нь НМХГ-ын даргыг томилдог босоо удирдлагатай байгууллага юм байна. Гэтэл Э.Бат-Үүл даргын харалган, улс төржсөн энэ шийдвэрээс шалтгаалан НМХГ цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байгаа гэнэ.
НМХГ-ын чиг үүргийн тухайд Монгол улсын нийслэлийн хүн амын эрүүл мэнд, амь нас, үндэсний аюулгүй байдал цаашилбал монгол хүний удмын сан гээд өндөр хариуцлага үүрч явдаг хариуцлагатай төрийн албан хаагчид бөгөөд хатуу төвлөрсөн нэгдмэл удирдлагатай, босоо тогтолцоотой нийслэлээс төсөв авдаггүй төрийн байгууллага юм байна.
Хотын даргын ийм үйлдэл хийх болсон шалтгаан нь Шадар сайд Д.Тэрбишдагватай тэрсэлдсэн асуудлаас үүдэлтэй байхыг үгүйсгэхгүй юм. Тодруулбал, өнгөрсөн жил хаврын чуулган дээр Д.Тэрбишдагвыг хотын дарга Э.Бат-Үүл УИХ-ын гишүүн байх үедээ, “Коммунтериний шээс” хэмээн хэлж байсан удаатай.

Д.Намнан
0 Сэтгэгдэл