Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Р.Дагва сонгогджээ
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын анхдугаар чуулган хуралдаж, дүүргийн Засаг дарга, ИТХ-ын даргаа сонгожээ. Энэ дүүргийн хувьд орон нутгийн сонгуулиар МАН олонх болсон. Гэтэл ИТХ-ын хурлын сонгуульд АН болон, МАХН-аас сонгогдсон гишүүд оролцоогүй аж. Учир нь, МАН-аас сонгогдсон таван төлөөлөгч нь сонгуулийн хууль зөрчсөн гэж үзээд шүүхэд хандаад байгаа юм байна. Гэсэн хэдий ч МАН олонх болсон болж, хурлын ирц хүрсэн болохоор дүүргийн Засаг даргаа сонгожээ. Дүүргийн Засаг даргаар өнгөрсөн дөрвөн жилд тус дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Р.Дагвыг сонгосон байна. Харин ИТХ-ын даргаар тус дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Х.Намбаатарыг сонгожээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан